Хайх

Disclosure, Sam Smith нар “Omen” дууны клипээ гаргалаа

Ирээдүйн хотод болсон үдэшлэг


Зураг:

Английн электрон хөгжмийн Disclosurе хамтлагийнхан Сэм Смиттэй хамтран бүтээсэн дууныхаа видео клипийг танилцууллаа

Disclosure хамтлагийн ах дүү хоёр Гай, Ховард Лоренс нар "Caracal" гэх хоёр дах цомгоо гаргаад удаагүй байгаа. Тэд шүтэн бишрэгчиддээ бэлэг болгон дуучин Сэм Смиттэй хамтран бүтээсэн "Omen" нэртэй дуундаа хийсэн клипээ толилууллаа. Тэдний өмнө нь гаргасан "Latch" нэртэй сингл тэдэнд өндөр амжилт авчирч чадсан билээ.
Шинэ клипний сэдэв нь ирээдүй цагийн хотод, нэгэн цэнгээний газарт болж буй үдэшлэг дээр Сэм Смит ирнэ. Бичлэгийн дундуур хэдэн удаа цөлийн ирвэс гардаг ба энэ нь шинэхэн "Caracal" цомгийг сануулах гэсэн дүрслэл биз ээ. Төгсгөлд нь энэ түүх үргэлжлэлтэй гэх зурвас гарч байгаа нь бидэнд дахин өвөрмөц зүйл удахгүй дэлгэх болов уу гэсэн хүлээлт төрүүлнэ.

цааш үзэх