Хайх

Йоко Оно — Yes, I'm a Witch Too цомгоо гаргалаа

Йоко Оно — Yes, I'm a Witch Too цомгоо гаргалаа

Шинэ цомог

Text: Б.Амина


Зураг:

Йоко Оно Yes, I'm A Witсh цомгийнхоо үргэлжлэл Yes, I'm A Witch Too нэртэй шинэ цомгоо танилцууллаа

Йоко Оно уран бүтээлээ зогсолтгүй туурвисаар байна. Тэр Нью-Йоркийн МоМА галерейд өөрийн ретроспектив үзэсгэлэнгээ дэлгэж, Pirelli календарьтай хамтран ажилласан бол одоо шинэхэн Yes, I'm a Witch Too нэртэй цомгоо гаргалаа. Түүний 2007 онд гаргасан Yes, I'm a Witch Too цомгийн үргэлжлэл цомогт хэд, хэдэн уран бүтээлчтэй хамтарсан дуу болон ремиксүүд багтжээ. Йоко Онотой хамтран ажилласан уран бүтээлчдээс дурьдвал, Death Cab For Cutie, Miike Snow, Моби, Penguin Prison, Peter Bjorn and John гэх зэрэг уран бүтээлчид байна. 

Нийт 17 дуунаас бүрдсэн шинэхэн цомог Йоко Оногийн дууг өмнө нь сонирхож байгаагүй сонсогчдод ч таалагдана гэдэгт итгэлтэй байна. Цомгийн хамгийн сүүлийн дуу болох Мобитой хамтарсан Hell In Paradise дуу минималист хэв маягтай, өвөрмөц бүтээл болжээ. Харин Miike Snow Catman дуундаа бага зэрэг инди, электроник хэв маягийг шингээсэн байна. Penguin Prison-ы She Gets Down On Her Knees дуу маш эрч хүчтэй бөгөөд хамтлагийн стилийг бүрэн илтгэх аж. Йоко өөрийн хүү Шон Леннонтой хамтран бичсэн аялгуулаг, тайван хэмнэлтэй Dogtown дуу цомгийн дунд хэсэгт орсон. Шинэ Yes, I'm a Witch Too цомог өмнөх цомгийнхоо амжилттай үргэлжлэл болоод тогтохгүй мөн дискографик төрлийн гайхалтай цомог болжээ. 

цааш үзэх