Хайх

Дуучин Joji-гийн цоо шинэ дууг сонсоцгооё

Дуучин Joji-гийн цоо шинэ дууг сонсоцгооё

"Sanctuary"

Text: Бюро 24/7


Шүтэн бишрэгчдээ удаан хүлээлгэсний эцэст дуучин Joji дөнгөж сая "Sanctuary" хэмээх шинэ синглээ цацлаа. Түүний өмнөх уран бүтээлүүдээс ихэвчлэн лоу-фай, хөнгөн баллад хэмнэл мэдрэгддэг байсан бол шинэ уран бүтээл поп, синтвейв хэв маягтай болжээ.

Cонирхуулж хэлэхэд Joji буюу Жорж Миллер 2012 онд "Harlem Shake" гэх дуунд зориулсан мим бүжгээрээ алдарт гарч байсан бол 2017 онд Азийн шилдэг хөгжмийн 88Rising лeйблд нэгдэн Joji хэмээх нэр дор уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Тэрээр "Yeah Right", "Slow Dancing in the Dark", "Can't Get Over You" зэрэг бүтэлгүй харилцааны тухай дуунуудаараа алдартай билээ. Ингээд түүний цоо шинэ дууг хамтдаа сонсоцгооё.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх