Хайх

Эд Ширан хоёр шинэ дуу гаргалаа

Эд Ширан хоёр шинэ дуу гаргалаа

Тэр эргэн ирлээ!

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Английн дуучин Эд Ширан жил гаран завсарласны эцэст нэг биш бүр хоёр цоо шинэ дуу гаргалаа. Эд Ширан хэд хоногийн өмнөөс л шинэ дуу гаргахаа зарлаж, шүтэн бишрэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан бол хэдхэн цагийн өмнө "Shape of You" ба "Castle on the Hill" гэх хоёр дууг цацсан байна. Эдгээр хоёр сингл нь Эд Шираны өмнө хийж байсан хөгжмөөс тэс ондоо, илүү хэмнэлтэй, эрч хүчтэй болсон санагдлаа.

Одоогоор түүний шинэ цомог хэзээ гарах нь тодорхойгүй байгаа ч "Divide" нэртэй гэсэн цуурхал цахим ертөнцөд тархаад байгааг Billboard сэтгүүл мэдээллэжээ. Ингээд түүний цоо шинэ хоёр дууг хамтдаа сонсоцгооё.

цааш үзэх