Хайх

Eminem шинэ дуу цацаж, шинэ цомог гаргахаар төлөвлөснөө мэдэгдлээ

Eminem шинэ дуу цацаж, шинэ цомог гаргахаар төлөвлөснөө мэдэгдлээ

Twitter-ээр дамжуулж

Text: Buro.Mongolia


Eminem хэдхэн цагийн өмнө “Campaign Speech” нэртэй шинэ дуугаа цацсан бөгөөд шинэ цомог дээр ажиллаж буйгаа мэдэгдлээ

Eminem "Санаа зовох хэрэггүй, би шинэ цомог дээрээ ажиллаж байна" гэж өөрийн Twitter хуудсандаа бичсэн байна. Тэр мөн найман минут үргэлжлэх цоо шинэ уран бүтээлээ цацсан юм. Уг дуунд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа Дональд Трампыг шүүмжилжээ. Дуунд бас 2012 онд зэвсэггүй, 17 настай африк-америк хүүхдийг буудан хороосон Жорж Зиммерманыг дурдсан байна.

Эргэн сануулахад Eminem хамгийн сүүлд 2013 онд "The Marshall Mathers LP 2" гэдэг бие даасан цомгоо гаргасан юм.

цааш үзэх