Хайх

Энэ сард худалдаанд гарах таван шинэ цомог

Энэ сард худалдаанд гарах таван шинэ цомог

Нэгдүгээр сарын онцлох цомгууд

Text: Г.Тэмүүлэн


2018 он бидэнд олон гайхалтай дуу, хөгжмийг бэлэглэсэн бол 2019 онд ч хөгжмийн ертөнц үр өгөөжтэй байх бололтой. Жишээ нь нэгдүгээр сар дөнгөж гарахад орчин үеийн фолк, инди дуучин Мэгги Рожерс, рэппер Future ба бусад олон уран бүтээлчийн цоо шинэ цомгууд худалдаанд гарсан нь үүнийг баталж байна.

Мэгги Рожерс, "Heard It in a Past Life"

Хэзээ: Нэгдүгээр сарын 18

Энэ сард худалдаанд гарах таван шинэ цомог (фото 1)

Энэхүү цомог нь Америкийн инди, фолк дуучин Мэгги Рожерсын гурав дах цомог юм. Дуучин бүсгүй долоон жилийн өмнө хөгжмийн карьераа эхэлсэн ч тэрээр 2016 онд Фаррелл Уильямсын нүдэнд өртөж, "Alaska" нэртэй синглээ гаргаснаар нэр алдарт хүрсэн. Tэрээр сүүлийн жилүүдэд Capitol Records дуу бичлэгийн компанитай гэрээ байгуулж, Saturday Night Live шоунд оролцоод амжсан бол одоо анхны студийн цомгоо танилцуулж байна.

Шэрон Ван Эттен, "Remind Me Tomorrow"

Хэзээ: Нэгдүгээр сарын 18

Энэ сард худалдаанд гарах таван шинэ цомог (фото 2)

Фолк, инди дуучин Шэрон Ван Эттен дөрвөн жил завсарласны эцэст "Remind Me Tomorrow" нэртэй тав дах цомгоо танилцууллаа. Тэрээр энэ хугацаанд домогт Ник Кейвтэй аялан тоглолт хийж, хүүгээ төрүүлж, "Twin Peaks", "OA" зэрэг цувралуудад тоглоод амжжээ.

Future, "The Wzrd"

Хэзээ: Нэгдүгээр сарын 18

Энэ сард худалдаанд гарах таван шинэ цомог (фото 3)

Хип хоп хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг болох Future буюу Нейведиус Деман Уилберн долоо дах цомгоо танилцуулж байна. Нийт 20 дуунаас бүрдсэн энэхүү цомогт Трэвис Скотт, Young Thug зэрэг бусад уран бүтээлчидтэй хамтран бичүүлсэн синглүүдийг сонсох боломжтой.

Жеймс Блейк, "Assume Form"

Хэзээ: Нэгдүгээр сарын 18

Энэ сард худалдаанд гарах таван шинэ цомог (фото 4)

Английн дуучин, ая зохиогч, продюсер Жеймс Блейкийн дөрөв дэх цомог. Нийт 12 дуутай энэхүү цомог нь ерөнхийдөө поп өнгө аястай болсон бөгөөд түүний өмнө нь гаргаж байсан бүтээлүүдээс илүү эрч хүчтэй хэмнэлтэй болсон байгаа.

Меган Трейнор, "Treat Myself"

Хэзээ: Нэгдүгээр сарын 25

Энэ сард худалдаанд гарах таван шинэ цомог (фото 5)

Дуучин, ая зохиогч Меган Трейнорын гурав дах цомог 2018 оны дундуур худалдаанд гарах байсан ч дуучин бүсгүй шинэ дуунууд нэмэхийг хүссэнээр нээлтийн тов хойшлогдсоор ирсэн юм. Уг цомог нь "Өөрийгөө хайрлахыг уриалсан", бүжгийн хэмнэлтэй, хөнгөн поп дуунуудаас бүрдсэн гэдгийг Billboard сэтгүүл онцолсон юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх