Хайх

INTRO 2023 хөгжмийн фестиваль дээр анх удаа дэлхийн алдарт Boiler Room зохион байгуулагдана

INTRO 2023 хөгжмийн фестиваль дээр анх удаа дэлхийн алдарт Boiler Room зохион байгуулагдана

Text: Г.Тэмүүлэн


Зуны намуухан үдэш цэвэр агаарт электро хөгжмийн beat-ийг биеийнхээ эд эс бүрээр мэдрэн, бүхнийг умартан бүжиглэх шиг таатай зүйл үгүй. Тэр тусмаа манай улсад урин дулаан цагтай зэрэгцэн үдэшлэг, фестивалийн улирал эхэлж, олон сонирхолтой хөгжмийн арга хэмжээнүүд зуны турш зохион байгуулагддаг уламжлалтай тул амьд хөгжим, тоглолтууд биднийг гайхамшигтай уур амьсгалаар улам бүр цэнэглэж өгдөг билээ. Тэгвэл хөгжим сонирхогчдыг нэг дор цуглуулж, гурван өдрийн турш электро, техно хөгжмийн ертөнцөөр амьсгалуулдаг INTRO хөгжмийн наадам энэ жил тун онцгой байдлаар зохиогдох гэж байна.

INTRO 2023 хөгжмийн фестиваль дээр анх удаа дэлхийн алдарт Boiler Room зохион байгуулагдана (фото 1)

Энэ жилийн INTRO хөгжмийн фестиваль зургаадугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд Гачуурт тосгоны Монгол Шилтгээнд зохиогдох бөгөөд гадаадын 15 DJ, дотоодын 50 DJ оролцох болно. Мөн наадмын гурав дах өдөр бүжгийн талбайг дэлхийн тайз болон хувиргадаг алдарт Boiler Room шоу анх удаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагдах гэж байна. Boiler Room Монгол Шилтгээний хэрмэн цаваар хүрээлэгдсэн хэсэгт болох ба үндсэн хөтөлбөрөөс тусдаа тасалбар худалдан авч нэвтрэх эрхтэй болох юм.


BOILER ROOM ГЭЖ ЮУ ВЭ?


Boiler Room бол дэлхий даяар сая, сая үзэгчдэд онлайнаар шууд дамжуулагддаг электро, техно хөгжмийн андерграунд шоу юм. Анх 2010 онд Лондон хотын сонирхол нэгт залуус нэгдэн долоо хоногт нэг удаа цугларч DJ сетээ тоглодог байсан бөгөөд нэгэн удаа тэдэнд үүнийгээ интернэтээр шууд дамжуулах мэргэн санаа төрснөөр одоо дэлхийн хөгжим сонирхогчдын тэсэн ядан хүлээдэг арга хэмжээ болон хувирчээ. Одоогийн байдлаар Boiler Room дэлхийн 200 гаруй хотод 5,000 уран бүтээлчийн 8,000 гаруй тоглолтыг зохион байгуулж, электро, техно, хаус хөгжмийн супер оддоос эхлээд шинээр төрөн гарч байгаа авьяаслаг залуу уран бүтээлчдийн өөрсдийн сетээ толилуулахыг хүсдэг мөрөөдлийн тайз нь болон хувирчээ. Тийм ч учраас өнөөдөр тэдний Youtube суваг 3,48 сая үнэнч дагагчтай болж, нийт 3,2 сая хүн Facebook хуудсаар нь шоу бүрийг нь алгасалгүй үзэж байна.

INTRO 2023 хөгжмийн фестиваль дээр анх удаа дэлхийн алдарт Boiler Room зохион байгуулагдана (фото 2)
INTRO 2023 хөгжмийн фестиваль дээр анх удаа дэлхийн алдарт Boiler Room зохион байгуулагдана (фото 3)
INTRO 2023 хөгжмийн фестиваль дээр анх удаа дэлхийн алдарт Boiler Room зохион байгуулагдана (фото 4)

BOILER ROOM БА ЗАГВАР


Boiler Room электроник хөгжмийн бие даасан платформ, урлагийн ертөнцийн гоц үзэгдэл болоод зогсохгүй загварын салбарт ч өөрсдийн гэсэн нөлөөллөө үзүүлжээ. Тэд электро хөгжим, клубийн соёлыг түгээх үүднээс төрөл бүрийн загвартай өдөр тутмын хувцаснуудыг урлан танилцуулдаг. Ингээд ч зогсохгүй Valentino, Fendi, Liam Hodges, Maison Kitsuné, Adidas, Nike зэрэг дэлхийн алдартай брэндүүд, Нью-Йорк, Парис, Лондоны загварын долоо хоногуудтай хамтран ажилладаг байна.

INTRO 2023 хөгжмийн фестиваль дээр анх удаа дэлхийн алдарт Boiler Room зохион байгуулагдана (фото 5)
INTRO 2023 хөгжмийн фестиваль дээр анх удаа дэлхийн алдарт Boiler Room зохион байгуулагдана (фото 6)
INTRO 2023 хөгжмийн фестиваль дээр анх удаа дэлхийн алдарт Boiler Room зохион байгуулагдана (фото 7)
INTRO 2023 хөгжмийн фестиваль дээр анх удаа дэлхийн алдарт Boiler Room зохион байгуулагдана (фото 8)
INTRO 2023 хөгжмийн фестиваль дээр анх удаа дэлхийн алдарт Boiler Room зохион байгуулагдана (фото 9)
INTRO 2023 хөгжмийн фестиваль дээр анх удаа дэлхийн алдарт Boiler Room зохион байгуулагдана (фото 10)

BOILER ROOM-Д ТОГЛОХ DJ НАРЫН УРАН БҮТЭЭЛИЙГ СОНСОНГОО ТЭДЭНТЭЙ ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦАЦГААЯ


DJ Jako Jako

Улс: Герман

Лэйбл: MUTE

INTRO 2023 хөгжмийн фестиваль дээр анх удаа дэлхийн алдарт Boiler Room зохион байгуулагдана (фото 11)

Берлинд төвтэй уран бүтээлч Сибел Ж. Кочер нь 2019 оноос техно, амбиент урсгалаар тоглож байна. Анх 2019 онд Германд байршилтай олон улсын Leisure System лэйблтэй хамтран Jako Jako гэх нэрээр “Aequilibration” цомгоо танилцуулснаар электроник хөгжмийн ертөнцөд хөл тавьжээ. Үүнээс хойш тэрээр Германы Bigamo, WSNWG, Японы Muzan Editions лэйблуудтэй хамтарсан цомгууд гаргасан. Богино хугацаанд өсөн дэвжиж буй DJ нарын нэг бол яах аргагүй JakoJako юм. Тэрээр Берлиний Бергхайн клубийн Resident DJ бөгөөд INTRO хөгжмийн наадмын гурав дахь өдөр зохион байгуулагдах Boiler Room-д тоглоно.

Түүний сетийг эндээс сонсоорой


DJ Barker

Улс: Нидерланд

Лэйбл: Berghain, Ostgut ton

INTRO 2023 хөгжмийн фестиваль дээр анх удаа дэлхийн алдарт Boiler Room зохион байгуулагдана (фото 12)

DJ Barker буюу Сэм Баркер нь Германд байршилтай олон улсын Leisure System лэйблийн үүсгэн байгуулагч, Берлиний Бергхайн клубийн Resident DJ юм. Тэрээр дебютээ 2019 онд Ostgut Ton лэйблтэй хамтран хийсэн бөгөөд dance music, техно урсгалаар тоглодог. Barker нь 2011 оноос өөрийн үүсгэн байгуулсан Leisure System лэйблээр дамжуулан Герман, Австрали, Англи, Итали, Польш, Японы DJ нарыг төрүүлсэн. Тэрээр INTRO хөгжмийн наадмын гурав дахь өдөр зохион байгуулагдах Boiler Room-д тоглоно.

Түүний сетийг эндээс сонсоорой


DJ Biliguudei

Улс: Монгол

Лэйбл: Majesty

INTRO 2023 хөгжмийн фестиваль дээр анх удаа дэлхийн алдарт Boiler Room зохион байгуулагдана (фото 13)

Biliguudei нь Монгол Улсыг дэлхийн хөгжимтэй хөл нийлүүлэн алхахад үнэтэй хувь нэмэр оруулж буй DJ билээ. Монголын электроник хөгжмийн анхны бүхэн DJ Biliguudei-тэй холбогддог. Тэрээр Бээжин, Берлин, Шанхай зэрэг хотуудад тоглолтоо хийсэн анхны монгол DJ. Мөн Монголын андерграунд техно хөгжмийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж, түгээдэг анхдагч нарын нэг юм. Biliguudei нь 2015 онд Majesty лэйблийг үүсгэн байгуулсан бөгөөд INTRO хөгжмийн наадам өнөөг хүртэл хөгжин тэлэхэд чухал үүргийг гүйцэтгэсэн уран бүтээлч.

Түүний сетийг эндээс сонсоорой


DJ TMK

Улс: Монгол

Лэйбл: ISO

INTRO 2023 хөгжмийн фестиваль дээр анх удаа дэлхийн алдарт Boiler Room зохион байгуулагдана (фото 14)

Электроник, техно урсгалаар тоглодог ТMK нь 2006 оноос одоог хүртэл тасралтгүй өндөр рейтингтэй DJ-д тооцогдож ирсэн ба Монголын шилдгүүдийн тоонд яах аргагүй багтдаг. Тэрээр 2018 онд ISO ROOM хэмээх өөрийн төслөө эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын электроник хөгжмийн хөгжилд шинэ түвшнийг батлан харуулж дотоодын болон гаднын олон артистуудийг урилгаар тоглуулдаг. Төслийн хүрээнд OLIVER DEUTSCHMANN, ALVANOTO, BLAZEJ MALINOVSKI, NOCOW, MARCUS L, BETOKO гэх мэт олон олон артистууд хүрэлцэн ирээд байгаа билээ.

Түүний сетийг эндээс сонсоорой


DJ GIIN

Улс: Монгол

Лэйбл: Teppakt

INTRO 2023 хөгжмийн фестиваль дээр анх удаа дэлхийн алдарт Boiler Room зохион байгуулагдана (фото 15)

2016 оноос техно, тэр дундаа хард техно урсгалаар тоглож байгаа DJ Giin нь TEPPAKT лэйблийн үүсгэн байгуулагч ба Majesty Mongolia лэйблд харьяалагддаг. Мөн үүний хажуугаар DJ нарыг бэлтгэхэд чиглэсэн DJ Academy Mongolia сургалтын төвийг үүсгэн байгуулж одоогийн байдлаар 100 орчим хүн хамруулаад байна. Түүнчлэн Weng Weng, Marcus L, Andre Crom, Kobe Chen, Unrealnumbers зэрэг олон улсын DJ, продюсер нартай хамт тоглож байсан туршлагатай.

Түүний сетийг эндээс сонсоорой


INTRO ФЕСТИВАЛИЙН ТАЛААР

INTRO гэдэг нь "Ideas Need To Reach Out" гэсэн утгатай бөгөөд электроник хөгжмийг сурталчлах, залуусыг энэхүү хөгжмийн урсгалаар эв найрамдлын дор нэгтгэх зорилготой юм. Анх 2009 онд Хятадын Бээжин хотод үүсгэн байгуулагдаж улмаар Шанхай, Шиэдао, Шиамэн, Амстердам хотуудад 13 жил дараалан зохион байгуулагдаж, энэ хугацаандаа нийт 300 гаруй уран бүтээлч, 1 сая үзэгчийг цуглуулж чадсан түүхтэй. Харин Монголд уг фестивалийн албан ёсны эрхийг Majesty Label 2018 онд авч Улаанбаатар хотноо хоёр жилийн турш амжилттай зохион байгуулж байна.

INTRO 2023 хөгжмийн фестиваль дээр анх удаа дэлхийн алдарт Boiler Room зохион байгуулагдана (фото 16)
INTRO 2023 хөгжмийн фестиваль дээр анх удаа дэлхийн алдарт Boiler Room зохион байгуулагдана (фото 17)

Тасалбарыг энд дарж худалдаж авна уу.

Тасалбарын төрлүүд:

3 өдрийн энгийн тасалбар

3 өдрийн Boiler Room тасалбар

3 өдрийн VIP тасалбар

PARKING- 3 өдрийн Авто Машин байршуулах эрх – тасалбар

Camping- 3 өдрийн Майхан барих эрх – тасалбар

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх