Хайх

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Келси Лу

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Келси Лу

"Church"

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид энэхүү буландаа хөгжмийн ертөнцөд шинээр төрөн гарч ирж байгаа хамгийн сонирхолтой уран бүтээлчдийг тогтмол хүргэдэг билээ. Энэ удаад бид Келси Луг онцолж байна

Келси Лу бол Хойд Каролинагаас гаралтай шинэ дуучин бөгөөд түүний бага зэрэг гунигтай дуунууд, хар цагаан өнгийн видеонууд нь шууд л анхаарал татаж байлаа. Түүний өнгөрсөн долоо хоногт гаргасан "Church" нэртэй EP цомгийг сонсоод Келсид маш том чадамж, хүчтэй хоолой ба дуу хөгжмийн өгөгдөл байгааг олж харсан юм. Тэрээр маш хатуу, шүтлэгтэй гэр бүлд өсч торнижээ. Багадаа Келси Лу хийл тоглодог байсан ба одоо ч тэр уран бүтээлийнхээ гол зэмсэг болгон ашигладаг байна.

Келси Лу Дев Хайнс буюу Blood Orange-ын анхааралд байдаг ба True Panther Sounds бичлэгийн компанитай гэрээтэй. "Church" богино хэмжээний цомгийг тэр Chairlift хамтлагийн гишүүн Патрик Уимберлитэй хамтарч бичүүлсэн ба Уимберли продюсероор нь ажиллажээ. Тус цомогт нийт зургаан дуу орсон бөгөөд тэр дундаа олонд танигдсан "Dreams" ба "Morning After Coffee" зэрэг дуунууд ч багтсан байгаа. Келси Лугийн романтик, тайван хэмнэлтэй дуунууд Blood Orange ба Florence + The Machine зэрэг уран бүтээлчдийн шүтэн бишрэгчдэд таалагдах нь гарцаагүй. Сонирхуулахад, Лу тэдний тоглолтонд оролцож байсан юм. Келси гаднах төрхөөрөө дуучин Sade-ыг бага зэрэг санагдуулна. Түүний дуунууд мөнхийн сэдэв болох хайрын тухай өгүүлсэн байгаа. 

цааш үзэх