Хайх

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Дуа Липа

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Дуа Липа

“Blow Your Mind”

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Сүүлийн үед хөгжмийн салбарт хамгийн их анхаарал татаж, энэ зун анхны бие даасан цомгоо гаргах гэж байгаа Их Британийн дуучин Дуа Липаг энэ удаагийн “Хөгжмийн ертөнцөд шинэ нэр” буландаа онцолж байна

Лондон хотоос гаралтай инди ба синт поп урсгалаар дуулдаг Дуа Липаг Rolling Stone, Time болон томоохон хөгжмийн сэтгүүлүүд 2017 онд анхааралтай ажиглах хэрэгтэй шинэ уран бүтээлч хэмээн онцолж байна. Өнгөрсөн 2016 онд Дуа Липагийн "Blow Your Mind (Mwah)", "Hotter Than Hell" зэрэг дуунууд дэлхий даяар, тэр дундаа Их Британид маш том хит болсон. Ирэх зургаадугаар сард анхны бие даасан студийн цомгоо танилцуулахаар зэхэж буй Дуа Липа дөнгөж өчигдөр Шон Полтой хамтарсан "No Lie" гэдэг шинэ клипээ цацсан байгаа.

Одоо 21 настай Дуа Липагийн эцэг эх Албани улсаас гаралтай бөгөөд аав нь рок дуучин байсан учраас түүнийг хөгжмийн карьер эхлүүлэхэд маш их нөлөөлжээ. Тэрээр дуучин Нелли Фуртадо, Pink нарыг шүтэн биширдэг байсан тул хамгийн анх тэдний дуунуудыг ковер хийж Youtube дээр байршуулдаг байсан юм. Ингээд нэг мэдэхэд л тэр Warner Bros. Records дуу бичлэгийн студитэй гэрээ хийж, амжилттай хөгжмийн карьераа эхлүүлээд байна. Одоо түүний шинэ цомгийг хөгжим сонирхогчид, шүүмжлэгчид чих тавин хүлээх болсон юм. Ямар ч байсан бид энэ жил хөгжмийн ертөнцөд дахин нэг поп од төрөн гарахыг харна гэдэгт итгэлтэй байж болно.

цааш үзэх