Хайх

Хамтдаа сонсоцгооё: Die Antwoord-ын шинэ дуу We Have Candy

Хамтдаа сонсоцгооё: Die Antwoord-ын шинэ дуу We Have Candy

Бас нэгэн өөр мэдээ бий

Text: Buro.Mongolia


Зураг:

Өмнөд Африкийн рэп-рейв хамтлаг удахгүй гарах цомгийнхоо шинэ дууг танилцуулж, зэрлэг олсны найрлагатай бүтээгдэхүүн гаргах болсноо мэдэгдлээ

Өдөөн хатгасан хэв маягаараа алдаршсан Die Antwood хамтлаг энэ оны тавдугаар сард Suck On This нэртэй шинэ дуу нийтэлж, "Mount Ninji and Da Nice Time Kid" гэх дөрөв дэх цомгоо гаргах болсноо олонд зарласан юм. Хөгжимчдийн хэлж буйгаар уг шинэ цомог нь "Хар бараан ба өрөвдөлтэй" дуунуудаас бүрдэх бөгөөд тэдгээр дуунуудыг сонссон хүмүүс "гайхамшигтай мөртлөө нууцлаг, заримдаа чихэрлэг, эвсэл романтик юм уу зоригтой" мэдрэмж авах гэнэ.

Есдүгээр сарын 16-нд худалдаанд гарах гэж буй цомгийн "We Have Candy" гэх шинэ дуу саяхан интернет сүлжээгээр цацагдлаа. Хамтлагийн гишүүд шинэ дууныхаа хажуугаар бас нэгэн сонирхолтой мэдэгдэл хийж, шүтэн бишрэгчдээ гайхшруулаад авлаа. Тэд Natural Cannabis компанитай хамтарч, зэрлэг олсны найрлагатай бүтээгдэхүүнүүд гаргах болжээ. Тодруулж хэлбэл Die Antwoord & Natural Cannabis төслийн доор тун удахгүй марихуан орсон уруулын тос, амны цацлага, зэрлэг олсны үнэртэй шоколад борлуулагдаж эхлэх юм. Хэдийгээр төв мэдрэлийн системийг цочроогч THC-ны агууламж эдгээр зүйлсэд орсон ч бүх зүйл хуулийн дагуу явагдах гэнэ.

цааш үзэх