Хайх

MTV VMA 2022 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Харри Стайлс, BLACKPINK болон бусад

MTV VMA 2022 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Харри Стайлс, BLACKPINK болон бусад

Text: Buro.Mongolia


Хэдхэн хормын өмнө Нью-Жерси мужийн Ньюарк хотод дуу, хөгжим, энтертейнментийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Video Music Awards 2022 шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү үдэш BLACKPINK хамтлаг “Pink Venom” нэртэй шинэ дуугаараа VMA дебютээ хийсэн нь ёслолын онцлох мөчүүдийн нэг байлаа. Түүнчлэн Lizzo “2 Be Loved”, “About Damn Time” бүтээлүүдээ толилуулж, Eminem болон Snoop Dogg нар энэ зун цацагдсан “From The D 2 The LBC” бүтээлээрээ тайзнаа гарч, “Boyfriend” дуугаараа алдаршсан Доу Кэмерон өөрийн үзүүлбэрээрээ үзэгчдийг доргиож чадсан юм.

Энэ жилийн ёслолын хувьд Doja Cat, Жек Харлоу болон Харри Стайлс нар хамгийн их буюу нийт найман удаа нэр дэвшжээ. Харин нийт таван төрөлд нэр дэвшсэн Тейлор Свифт “оны шилдэг видео клип”, “шилдэг урт хэмжээний видео клип”, “шилдэг найруулга” гэсэн ёслолын топ төрлүүдэд ялалт байгуулсан юм. Ники Минаж хөгжмийн салбарт багагүй хувь нэмрээ оруулсан гэдгээрээ “Video Vanguard” шагналыг хүртэж, Red Hot Chili Peppers хамтлаг “Global Icons” шагналын эзэн боллоо. “Оны шилдэг хамтлаг” төрөлд BTS түрүүлсэн бол анх удаагаа VMA наадамд оролцсон BLACKPINK хамтлаг “оны шилдэг метаверс үзүүлбэр” шагналыг хүртэж, мөн хамтлагийн гишүүн Lisa “LALISA” дуугаараа “оны шилдэг K-pop уран бүтээл” төрөлд ялалт байгуулсан байна. Түүнчлэн оны шилдэг уран бүтээлчээр Пуэрто Рикогоос гаралтай рэппер Bad Bunny тодорч, оны шилдэг шинэ уран бүтээлчээр Доув Кэмерон шалгарчээ. 

Ялагчдын бүрэн жагсаалттай танилцана уу.

Оны шилдэг видео клип

Тейлор Свифт - “All Too Well” (10 минутын хувилбар)

Оны шилдэг уран бүтээлч

Bad Bunny

MTV VMA 2022 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Харри Стайлс, BLACKPINK болон бусад (фото 1)

Оны шилдэг дуу

Билли Айлиш - “Happier Than Ever”

Оны шилдэг хамтлаг

BTS

Шилдэг залуу уран бүтээлч

Доув Кэмерон

MTV VMA 2022 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Харри Стайлс, BLACKPINK болон бусад (фото 2)

Шилдэг цомог

Харри Стайлс - “Harry's House”

Шилдэг хамтарсан уран бүтээл

Lil Nas X, Жек Харлоу – "INDUSTRY BABY"

Шилдэг үзүүлбэр

SEVENTEEN – "Rock With You"

Шилдэг поп уран бүтээл

Харри Стайлс - “As It Was”

MTV VMA 2022 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Харри Стайлс, BLACKPINK болон бусад (фото 3)

Шилдэг хип-хоп уран бүтээл

Ники Минаж ft. Lil Baby – “Do We Have A Problem?”

MTV VMA 2022 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Харри Стайлс, BLACKPINK болон бусад (фото 4)

Шилдэг рок уран бүтээл

Red Hot Chili Peppers – “Black Summer”

Шилдэг альтернатив уран бүтээл

Måneskin – "I WANNA BE YOUR SLAVE"

MTV VMA 2022 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Харри Стайлс, BLACKPINK болон бусад (фото 5)

Шилдэг Латин уран бүтээл

Anitta – “Envolver”

Шилдэг R&B уран бүтээл

The Weeknd – “Out of Time”

Шилдэг K-pop уран бүтээл

Lisa - “LALISA”

MTV VMA 2022 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Харри Стайлс, BLACKPINK болон бусад (фото 6)

Шилдэг метаверс үзүүлбэр

BLACKPINK - “The Virtual | PUBG”

Шилдэг урт хэмжээний видео клип

Тэйлор Свифт – “All Too Well (10 минутын хувилбар)

Шилдэг найруулга

Тэйлор Свифт – “All Too Well (10 минутын хувилбар)

Шилдэг зураг авалт

Харри Стайлс - “As It Was”

Шилдэг дүрсний эффект

Lil Nas X, Жек Харлоу – “INDUSTRY BABY”

MTV VMA 2022 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Харри Стайлс, BLACKPINK болон бусад (фото 7)

Шилдэг бүжиг дэглэлт

Doja Cat – “Woman”

Шилдэг эвлүүлэг

ROSALÍA – “SAOKO”

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх