
Playtime фестивалийн түүхэнд анх удаа дөрвөн курс бүхий менюгаар үйлчилнэ
Амьд хөгжим сонсогчдын хүсэн хүлээдэг Playtime 2025 наадам эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Жил бүрийн энэхүү наадмын салшгүй нэгэн хэсэг нь олон улсын амтат хоол, шинэлэг цэсүүд байдаг гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэгвэл энэ жил тус наадмын хоолны сонголт бүр ч сонирхолтой, амтлаг байх нь гарцаагүй боллоо.
Тус наадмын хүрээнд олон улсын стандарт шаардлагад дүйцэх гал тогоог Монголд нутагшуулж, мэргэжлийн тогоочдын ноу-хауг түгээдэг Kitchen Studio болон Playtime хамтран VIP Rose Garden хэсэгт мэргэжлийн гал тогоог авчирч, фестивалийн түүхэнд анх удаа дөрвөн курс бүхий оройн зоог болон brunch менюг санал болгож байгаа юм. Энэхүү хоолны цэсийг олон улсын туршлагатай ахлах тогооч Maya биечлэн боловсруулсан гэдгээрээ онцлог аж.
Суудлын тоо хязгаартай тул урьдчилан тасалбараа захиалж, мартагдашгүй дурсамжийг Playtime 2025 наадам дээр бүтээгээрэй.








Хэзээ: Долоодугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд
Brunch: 11:00 – 15:00
Dinner: 19:00 – 21:00
Хаана: VIP Rose Garden Area, KS booth, Playtime Festival
Үнэ: 440,000₮ (Нэг хүний, нэг өдөр)
Тасалбар худалдан авах: www.shoppy.mn