Хайх

Рианна \"Star Trek Beyond\" кинонд зориулж дуу гаргажээ

Рианна "Star Trek Beyond" кинонд зориулж дуу гаргажээ

Sledgehammer

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Рианнагийн "Sledgehammer" нэртэй дууны сурталчилгааны зураг iTunes дээр тавигдсан бөгөөд үүнээс харахад энэхүү сингл нь "Star Trek Beyond" киноны дуу болох гэж байгаа бололтой

"Star Trek" киноны гуравдугаар ангид зориулж дуучин Рианна дуу гаргасан гэсэн ямар нэгэн тайлбар одоогоор гараагүй байгаа. Гэхдээ "Star Trek Beyond" кино нь долоодугаар сарын 22-нд нээлтээ хийх тул энэ хугацааг дөхүүлж мэдэгдэл хийх магадлалтай.

Удахгүй нээлтээ хийх тус кинонд хуучин жүжигчдийн бүрэлдэхүүн болох Крис Пайн, Закари Куинто ба Саймон Пегг нар дээр Идрис Эльба нэмэгдэнэ. Харин Эльба энэ удаад киноны гол хорон санаатны дүрийг бүтээж байгаа.

цааш үзэх