Хайх

The Beatles-ийн A Day in the Life дууны клип гарлаа

Дагаж дуулцгаая

Text: Б.Амина


Зураг:

1960-аад онд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх A Day in the Life дууны клипийг үзэж, студид буй Мик Жаггер Кит Ричардс, Патти Бойд нарын адил хөгжилдөцгөөе

Арваннэгдүгээр сард Ливерпулын дөрвөлийн 50 видео бүхий "The Beatles 1+" гэх цомог гарна. Энэхүү цомогт клипнээс гадна ховор бичлэгүүдийн чанарыг сэргээн сайжруулсан хувилбарууд мөн багтсан юм. Удахгүй гарах цомгийн Help!, Revolution, Hello болон Goodbyе дууны клипүүд цахим ертөнцөд дэлгэгдээд байсан бол тэдний араас A Day in the Life дууны клип гарлаа. 

Энэхүү дууг The Beatles хамтлаг 1967 оны хоёрдугаар сарын 10-нд Abbey Road студид бичүүлжээ. Зураг авалтад найрал хөгжимчдөөс гадна найзуудаа дэмжин, хөгжилдөхөөр ирсэн Мик Жаггер, Патти Бойд болон Кит Ричардс нар орсон байгаа.

 

цааш үзэх