Хайх

The Beatles хамтлагийн анхны гэрээ дуудлага худалдаанд зарагдлаа

The Beatles хамтлагийн анхны гэрээ дуудлага худалдаанд зарагдлаа

60 мянган фунтээр

Text: Б.Амина


Зураг:

The Beatles карьераа эхлэхдээ 80 доллараар гэрээ хийж байлаа. Харин одоо уг баримтыг 93 мянгаар үнэллээ

The Beatles хамтлаг өөрийн анхны гэрээгээ дуу бичлэгийн компанитай 1961 онд Хамбург хотноо хийжээ. "My Bonnie Lies Over The Ocean" дуугаа бичүүлсэнд нь зориулж хамтлагт төлсөн хөлс тэр үедээ 330 марк буюу 80 ам.доллартай тэнцэж байв. Харин одоо герман хэл дээрх зургаан хуудастай уг гэрээ 60 мянган фунт буюу 93 мянган ам.доллараар дуудлага худалдаанд зарагдлаа. Худалдан авагч нь нэрээ нууцлахыг хүссэн байна. Мөн домогт хамтлаг анхны менежер Брайан Эпстайнтай хийсэн гэрээ энэ оны сүүлээр дуудлага худалдаанд тавигдах гэнэ. Тус гэрээ урьдчилсан байдлаар аль хэдийнэ 250 мянган фунтын үнэд хүрчээ.

цааш үзэх