Хайх

The Weeknd “My Dear Melancholy” нэртэй шинэ цомгоо танилцууллаа

The Weeknd “My Dear Melancholy” нэртэй шинэ цомгоо танилцууллаа

Яг одоо сонсоорой

Text: Buro.Mongolia


Зураг:

Грэммигийн шагналт Канадын уран бүтээлч The Weeknd саяхан албан ёсны Instagram хуудсаараа дамжуулан нэгэн учир битүүлэг шинэ төсөл танилцуулахаа мэдэгдсэн билээ. Тэгвэл дөнгөж сая The Weeknd "My Dear Melancholy" нэртэй зургаан дуунаас бүрдсэн шинэ цомгоо цацаж, шүтэн бишрэгчиддээ гэнэтийн бэлэг барилаа. Тэрээр энэхүү цомгийг бүтээхдээ Daft Punk хамтлагийн гишүүн Ги-Мануэль Де Омэм Кристо, Францын DJ Gesaffelstein, Mike Will Made It, Skrillex ба Фрэнк Дюкс нартай хамтран ажиллажээ.

Хамгийн сүүлд The Weeknd 2016 онд "Starboy" нэртэй цомгоо танилцуулсан юм. Түүний энэхүү гурав дах цомог тухайн жилийн Грэммигийн ёслолоос "шилдэг контемпорари цомог" гэх шагналыг хүртэж байсан билээ.

Харин одоо The Weeknd-ийн меланхолик, уянгын өнгө аястай "My Dear Melancholy" цомогт багтсан дуунуудыг сонсоцгооё.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх