Хайх

Жастин Тимберлейкээс эхлээд Gorillaz хүртэл: 2018 оны хамгийн их хүлээлттэй байгаа таван цомог

Жастин Тимберлейкээс эхлээд Gorillaz хүртэл: 2018 оны хамгийн их хүлээлттэй байгаа таван цомог

Плейлистээ шинэчлэх цаг

Text: Buro.Mongolia


Зураг:

Хакеруудын дайралт, онлайн хулгай элбэг болсон энэ эрин үед дуучид өөрсдийн уран бүтээлийн төлөвлөгөөний талаар олон нийттэй хуваалцахыг төдийлөн яардаггүй. Тэд нэг л болгоомжгүй алхам хийхэд шинэ уран бүтээл нь цахим ертөнцөд алдагдах аюултай гэдгийг маш сайн мэднэ. Гэсэн хэдий ч одоогоор 2018 онд ямар, ямар шинэ цомог худалдаанд гарах нь тодорхой болоод байгаа юм. Тиймээс бид 2018 оны хамгийн их хүлээлттэй байгаа таван гол цомгийг сонгон уншигчиддаа танилцуулахаар шийдлээ.

Жастин Тимберлейк -"Man of the Woods"

Хэзээ: Хоёрдугаар сарын 2

Жастин Тимберлейкээс эхлээд Gorillaz хүртэл: 2018 оны хамгийн их хүлээлттэй байгаа таван цомог (фото 1)

Жастин хамгийн сүүлд "The 20/20 Experience" нэртэй цомог 2013 онд гаргаж, аялан тоглолт хийснээс хойш дуу хөгжмийн салбарт бараг дөрвөн жилийн турш чимээгүй байсан. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө шүтэн бишрэгчдийг удаан хугацааны турш хүлээлгэсэн "The Man of the Woods" нэртэй түүний тав дах цомог хоёрдугаар сард гарах болсон тухай мэдээ цацагдаж, тус цомогт багтсан "Filthy" сингл олны хүртээл болсон байгаа. Жастин Тимберлейк энэхүү шинэ цомгийнхоо товыг үзэсгэлэнт байгалийн дүр зураг (яг л Bon Iver-ийн уран бүтээлд гардаг шиг) ба шинэ дууны тизерүүдээс бүрдсэн богино хэмжээний видеогоор дамжуулан зарласан юм. "Man of the Wood" цомгийн продюсероор Фаррелл Уильямс ажилласан тул Жастин Тимберлейкийн шинэ уран бүтээл амжилтанд хүрэх нь гарцаагүй биз ээ.

Franz Ferdinand - "Always Ascending"

Хэзээ: Хоёрдугаар сарын 9

Жастин Тимберлейкээс эхлээд Gorillaz хүртэл: 2018 оны хамгийн их хүлээлттэй байгаа таван цомог (фото 2)

Franz Ferdinand-ын уран бүтээлийн замнал Жастин Тимберлейкийнхтэй нэлээд төстэй харагдаж байна. Тухайлбал тус хамтлагийн хамгийн сүүлийн цомгийг шүтэн бишрэгчид нь 2013 онд олж харсан бол Жастин Тимберлейкийн цомог нээлтээ хийснээс хэдхэн хоногийн дараа тэд "Always Ascending" гэх цомгоо танилцуулах гэж байна. Уг цомгийг өмнө нь Beastie Boys, Pheonix зэрэг нөлөө бүхий уран бүтээлчидтэй хамтран ажилласан туршлагатай Филипп Здар продюсерлохоор болжээ.

The Prodigy

Хэзээ: 2018 оны эхний хагаст

Жастин Тимберлейкээс эхлээд Gorillaz хүртэл: 2018 оны хамгийн их хүлээлттэй байгаа таван цомог (фото 3)

Шинэ мянганыхан өнгөрсөн дурсамжаа сэргээхийг хүсэхдээ The Prodigy хамтлагийг сонсдог. Гэхдээ мэдээж хэрэг Их Британийн электро хамтлаг музейн үзмэр болтлоо мартагдах болоогүй байна. Тухайлбал тэд сүүлийн хоёр жилийн турш шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа юм. Тиймээс биднийг энэ онд маш том зүйл хүлээж байгаа бололтой.

Arctic Monkeys

Хэзээ: 2018 оны хоёрдугаар хагас

Жастин Тимберлейкээс эхлээд Gorillaz хүртэл: 2018 оны хамгийн их хүлээлттэй байгаа таван цомог (фото 4)

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд алдарт инди рок хамтлагийн гишүүд бие биеэсээ түр завсарлага авсан гэж хэлж болно. Хамтлагийн гоцлол дуучин Алекс Тернер The Last Shadow Puppets хамтлагтай олон хотуудаар аялан тоглолт хийсэн бол бөмбөрчин Мэтт Хелдерс домогт Игги Поптой хамт "Post Pop Depression" нэртэй цомог дээр ажилласан байгаа. Харин одоо хамтлаг эргэн нэгдэн шинэ цомгоор шүтэн бишрэгчдээ баярлуулах цаг аль хэдийнэ иржээ. Одоогоор нэр нь тодорхойгүй байгаа Arctic Monkeys хамтлагийн шинэ цомог энэ оны хоёрдугаар хагаст худалдаанд гарах өндөр магадлалтай байна.

Gorillaz

Хэзээ: 2018 он

Жастин Тимберлейкээс эхлээд Gorillaz хүртэл: 2018 оны хамгийн их хүлээлттэй байгаа таван цомог (фото 5)

Дэлхийн хөгжмийн ертөнцөөс долоон жил тасарсан Gorillaz хамтлаг 2017 онд сүр дуулиантайгаар эргэн ирснийг та бүхэн санаж байгаа биз ээ. Тэд олон сарын турш богино хэмжээний тизерүүдийг цацсаны эцэст өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард "Humanz" нэртэй шинэ цомгоо танилцуулаад авсан. Харамсалтай нь цомогт багтсан ихэнх дуунууд шүүмжлэгчдийн сэтгэлд төдийлөн нийцээгүй юм. Гэсэн ч Gorillaz хамтлагийнхан бууж өгөлгүй 2018 онд дахин шинэ цомог гаргахаар зэхэж байна. "Бид дараа онд нээлтээ хийх Gorillaz хамтлагийн шинэ цомог дээр ажиллаж байгаа. Ихэвчлэн бидэнд шинэ уран бүтээлийн хооронд таван жилийн завсарлага шаардагддаг. Гэхдээ бид энэ удаад үргэлжлүүлэн ажиллахаар шийдсэн" гэж хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг болох Жейми Хьюлетт 2017 оны сүүлээр мэдэгдсэн юм. Тиймээс бидэнд тэдний шинэ цомгийг хүлээх л үлдлээ.

цааш үзэх