Хайх

Жастин Тимберлэйк дахин шинэ клип гаргалаа

Can’t Stop the Feeling

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Жастин Тимберлэйк хэд хоногийн өмнө шинэ “Can’t Stop the Feeling” дуугаа танилцуулсан бол саяхан энэхүү дууныхаа клипийг үзэгч, сонсогчдын хүртээл болголоо

Жастины шинэ клипний зураг авалтыг Марк Романек авсан бөгөөд тэрээр өмнө нь Майкл болон Жанет Жэксон нарын алдарт "Scream" (1996) дууны видео клип болон Мадоннагийн "Rain" (1992) дууны клипүүдийг тус, тус хийж байжээ.

"Can't Stop the Feeling" дуу нь "Trolls" анимэйшн киноны дуу бөгөөд өмнө нь бас нэг клип гарч байсныг та санаж байгаа байх. Тэгэхэд тэрхүү видеонд Жастин Тимберлэйкээс гадна, "Trolls" кинонд дуу оруулсан жүжигчид оролцож байсан юм. Харин энэ удаад клипний үйл явдалд Жастин зоогийн газарт хоол идэж, супермаркетын тэрэг түрж, машины зогсоол дээр бүжиглэнэ. Ямартаа ч, энэ дууг сонсож, клипийг үзсэн хүн бүрт дуулж, бүжиглэх хүсэл төрнө гэдэгт итгэлтэй байна.

цааш үзэх