Хайх

2017 оны хамгийн өндөр цалинтай телевизийн жүжигчин хэн бэ?

2017 оны хамгийн өндөр цалинтай телевизийн жүжигчин хэн бэ?

Forbes-ын жагсаалт

Text: Buro.Mongolia


Forbes сэтгүүл уламжлал ёсоор дэлхийн хамгийн өндөр цалинтай телевизийн эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг гаргалаа. Энэхүү жагсаалтыг зургаа дах жилдээ жүжигчин София Вергара тэргүүлжээ.

Жүжигчин бүсгүй сүүлийн нэг жилд буюу 2017 оны зургаадугаар сарын 1-н хүртэл нийт 41,5 сая ам.долларын орлого олсон байна. Forbes сэтгүүлийн мэдээллэснээр бол София Вергарагийн орлогын дөрөвний нэгийг "Modern Family" цувралын цалин бүрдүүж байгаа бол үлдсэн хувийг нь Head & Shoulders, Pepsi, CoverGirl, Avon зэрэг брэндүүдтэй байгуулсан гэрээнүүд эзэлж байгаа гэнэ.

Түүний араас, жагсаалтын хоёрдугаар байранд "Big Bang Theory" цувралын жүжигчин Кейли Куоко, нийт 26 сая долларын орлоготойгоор жагсчээ. Тэрээр тус цувралын нэг ангиас ойролцоогоор нэг сая долларын цалин авдаг гэж Forbes сэтгүүл мэдээллэсэн байна.

Харин Минди Кейлинг (The Mindy Project), Эллен Помпео (Grey's Anatomy) нар тус бүртээ 13 сая доллар олсноор рейтингийн гуравдугаар байранд бичигджээ.
Сонирхуулахад энэхүү жагсаалтанд багтсан эмэгтэй жүжигчид нийлээд өнгөрсөн жилийн хугацаанд нийт 156,5 сая ам.доллар олсон байна.

Forbes сэтгүүлээс гаргасан 2017 оны хамгийн өндөр цалинтай телевизийн эмэгтэй жүжигчдийн жагсаалт:

1. София Вергара -$ 41,500,000
2. Кейли Куоко - $26,000,000
3. Минди Кейлинг - $13,000,000
4. Эллен Помпео - $13,000,000
5. Маришка Харгитэй - $12,500,000
6. Жули Боуэн - $12,000,000
7. Керри Вашингтон - $11,000,000
8. Приянка Чопра - $10,000,000
9. Робин Райт - $9,000,000
10. Поли Перретт - $8,500,000

 

 

цааш үзэх