Хайх

2018 оны хамгийн өндөр орлоготой хөгжмийн ертөнцийн уран бүтээлчид тодорлоо

2018 оны хамгийн өндөр орлоготой хөгжмийн ертөнцийн уран бүтээлчид тодорлоо

Жагсаалтын эхний 10-т багтсан уран бүтээлчид нийт 886 сая ам.доллар олжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Forbes сэтгүүл 2018 онд хамгийн өндөр орлоготой ажилласан хөгжмийн ертөнцийн уран бүтээлчдийг нэрлэсэн байна. Жагсаалтыг Ирландын алдарт U2 хамтлаг тэргүүллээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэд 118 сая ам.доллар олжээ. Тэдний араас Их Британийн Coldplay хамтлаг 115,5 сая ам.долларын орлоготойгоор жагссан байна. Харин гуравдугаар байранд Английн дуучин Эд Ширан бичигдсэн бөгөөд тэрээр 2018 онд 110 сая ам.доллар олжээ.

2018 оны хамгийн чинээлэг уран бүтээлчдийн рейтингийн эхний 10 байранд Бруно Марс ($100 сая), Кэти Перри ($83 сая), Тейлор Свифт ($80 сая), Jay-Z ($76,5), Guns N' Roses хамтлаг ($71 сая), Рожер Уотерс ($68 сая) болон Diddy ($64 сая) нар багтсан байна. Сонирхуулахад энэ жилээс эхлэн дуучин Бейонсе ба рэппер Jay-Z нар хамтран The Carters нэрээр уран бүтээл туурвиж байгаа бөгөөд тэд хамтдаа 136,5 сая ам.долларын ашигтай ажиллажээ.

2018 оны хамгийн өндөр орлоготой уран бүтээлчдийн бүрэн жагсаалттай танилцана уу.

1. U2 ($118 сая)
2. Coldplay ($115 сая)
3. Эд Ширан ($110 сая)
4. Бруно Марс ($100 сая)
5. Кэти Перри ($83 сая)
6. Тейлор Свифт ($80 сая)
7. Jay-Z ($76,5 сая)
8. Guns N' Roses ($71 сая)
9. Рожер Уотерс ($68 сая)
10. Diddy ($64 сая)
11. Бейонсе ($60 сая)
12. Кендрик Ламар ($58 сая)
13. The Weeknd ($57 сая)
14. The Eagles ($56 сая)
15. Depeche Mode ($53 сая)
16. Pink ($52 сая)
17. Люк Брайан ($52 сая)
18. Жимми Баффет ($51 сая)
19. Леди Гага ($50 сая)
20. Келвин Харрис ($48 сая)
21. Пол Маккартни ($47,5 сая)
22. Дрейк ($47 сая)
23. Женнифер Лопес ($47 сая)
24. Foo Fighters ($47 сая)
25. Элтон Жон ($46 сая)
26. Metallica ($46 сая)
27. Гарт Брукс ($45,5 сая)
28. The Chainsmokers ($45,5 сая)
29. Билли Жоэл ($43,5 сая)
30. Rolling Stones ($39 сая)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх