Хайх

2019 оны энтертэйнмент ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүс тодорлоо

2019 оны энтертэйнмент ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүс тодорлоо

Жагсаалтыг Disney студийн захирал тэргүүлсэн байна

Text: Бюро 24/7


The Hollywood Reporter сэтгүүл 2019 оны энтертэйнмент ертөнцийн нөлөө бүхий 100 эрхмийг нэрлэжээ. Жил бүр танилцуулагддаг энэхүү жагсаалтыг энэ удаад Disney студийн ерөнхий захирал Роберт Айгер тэргүүлсэн байна. Түүний удирдлага дор Disney энэ жил 8 тэрбум ам.долларын орлого олсон юм.

Рейтингийн хоёрдугаарт Netflix стриминг тавцангийн үүсгэн байгуулагч Рид Хастингс ба контент хариуцсан захирал Тед Сарандос нар жагсжээ. Тэдний араас NBCUniversal-ын тэргүүн Стив Бурке ба Comcast-ын захирал Брайан Робертс нар бичигдсэн байна.

Энэ жилийн рейтингэд мөн АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама гэргий Мишель Обамагийн хамтаар (50), Marvel-ын тэргүүн Кевин Файги (5), телевизийн хөтлөгч Опра Уинфри (15), найруулагч Стивен Спилберг (40), Квентин Тарантино (55), Жордан Пил (42), Риз Уидерспун (37), Скарлетт Йоханссон (65), Женнифер Лопес (92), Фиби Уоллер-Бридж (71), Марго Робби (99), Дуэйн Жонсон (45), Дональд Гловер (83), Уилл Смит (81), Брэд Питт (54, Леонардо Дикаприо (47) зэрэг жүжигчид багтжээ.

Жагсаалтын эхний 10 байранд орсон эрхмүүдийг харцгаая.

1. Роберт Айгер (The Walt Disney)

2. Рид Хастингс ба Тед Сарандос (Netflix)

3. Брайан Робертс ба Стив Бурке (NBCUniversal)

4. Шари Редстон (CBS Viacom)

5. Кевин Файги (Marvel)

6. Жон Т. Стэнки (WarnerMedia)

7. Синди Холлэнд, Скотт Стубер, Бела Бажария (Netflix)

8. Питер Райс (Walt Disney TV)

9. Кевин Майер (The Walt Disney Co.)

10. Алан Хорн ба Алан Бергман (The Walt Disney Studios)

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх