Хайх

2020 оны Оскарын наадмын тайз ямар байх вэ?

2020 оны Оскарын наадмын тайз ямар байх вэ?

Тайз заслыг бодитоор бий болгохын тулд 40 мянга гаруй Swarovski-гийн болор шигтгээг ашиглана

Text: Бюро 24/7


Энэ жилийн Оскарын наадмын тайз заслыг хариуцан ажиллаж байгаа театрын зураач Жейсон Шервуд өөрийн Instagram хуудсаараа дамжуулан ёслолын тайз ямар байхыг харууллаа.

 

"Гялалзаж буй хуй салхи мэт харагдах уг засал Холливүүдийн гоо үзэсгэлэн ба кино урлагийн гайхамшгийг илэрхийлэх болно. Мөн энэ жилийн Оскарын наадамд Өмнөд Солонгосын "Parasite" киноноос эхлээд Дэлхийн I дайны тухай өгүүлэх "1917" зэрэг орон орны, өөр цаг үеийн кинонууд нэр дэвшсэн тул уг тайз заслаар дамжуулан тэрхүү олон талт байдлыг давхар илэрхийлэхийг зорилоо" хэмээн Эммигийн шагналт дизайнер, бүтээлч найруулагч Жейсон Шервуд Architectural Digest сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Тайз заслын ажилд Swarovski брэнд хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн тайз заслыг бодитоор бий болгохын тулд 40 мянган гаруй болор шигтгээг ашиглахаар болжээ.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх