Хайх

2Pac Мадоннад бичсэн захидалдаа тэдний салсан шалтгааныг тайлбарлажээ

2Pac Мадоннад бичсэн захидалдаа тэдний салсан шалтгааныг тайлбарлажээ

Захидлыг дуудлага худалдаанд оруулна

Text: Бюро 24/7


Зураг:

TMZ вебсайт домогт рэпер Тупак Шакур буюу 2Pac-ын дуучин Мадоннад бичсэн хувийн захидлын хэсгээс нийтэлсэн байна. Уг захидлаас харахад тэдний харилцаанд төгсгөл ирсэн гол шалтгаан нь арьсны өнгө гэж рэпер үзжээ. Мөн үүний зэрэгцээ 2Pac Мадоннад хандан тэдний харилцаа ийм байдлаар өндөрлөж буйд маш сэтгэл хөдлөм байдлаар уучлал гуйсан байна.

"Хэрэв чамайг өнгөт арьстай залуутай хамт байгааг харвал чамайг маш нээлттэй хүн гэж үзнэ. Хэрэв намайг чамтай байгааг харвал би урвагч болон хувирна. Намайг өдий зэрэгт хүргэсэн хүмүүсийн итгэлийг би алдах болно. Гэхдээ би үүгээрээ чамд шаналал учруулахыг хүсэхгүй байна" хэмээн 2Pac бичжээ.

Мөн 2Pac уг захидалдаа Мадоннаг нэгэн ярилцлагадаа "Рэперүүдтэй хайр дурлалын харилцаанд" байсан тухайгаа олон тоонд ярьсанд эмзэглэсэн гэдгээ дурджээ. "Чамайг надаас өмнө өөр рэперүүдтэй уулзаж байсан гэдгийг би мэдээгүй" гэж тэр нэмж хэлжээ.

Уг захидлыг 1995 оны нэгдүгээр сарын 15-нд буюу 2Pac-ын аллагаас нэг жилийн өмнө бичсэн байна. 2Pac-ын энэ захидлыг "Gotta Have Rock and Roll" дуудлага худалдаанд оруулах гэж байгаа бөгөөд эхлэх үнэ нь 100,000 доллар аж.

цааш үзэх