Хайх

A$AP Rocky-гийн шинэ клипэнд Рианна тоглолоо

A$AP Rocky-гийн шинэ клипэнд Рианна тоглолоо

DAT$ MAH B!*$H гэсэн үгийн товчлол

Text: Buro.Mongolia


A$AP Rocky-гийн “D.M.B” (DAT$ MAH B!*$H гэсэн үгийн товчлол) нэртэй дууны клип хэдхэн цагийн өмнө түүний YouTube сувгаар цацагдлаа. Клипэнд түүний найз охин, тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах дуучин Рианна тоглолоо. Энэхүү клипэнд Rocky шүдний алтан гриллз дээрээ “Надтай гэрлээч?” гэж сийлээд шүдээрээ инээмсэглэхэд хариуд нь Рианна “Зөвшөөрч байна” гэсэн бичиг бүхий гриллзээ гарган инээмсэглэх аж.

Энэхүү дууг Rocky, Skepta, Shlomo, Эктор Делгадо, Келвин Краш, D33J нар хамтран бүтээсэн бөгөөд A$AP Ferg-ийн арын хоолой мөн оржээ. Дууны үгэнд “Би охиноо зоддоггүй, Охин минь надад хэрэгтэй” гэсэн хэсгүүд багтсан байгааг 2009 онд Рианнагийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон, тухайн үеийн найз залуу Крис Браунд хандсан гэж олон хүн үзэж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх