Хайх

\"A Quiet Place 2\" киноны анхны зураг цацагдлаа

"A Quiet Place 2" киноны анхны зураг цацагдлаа

Бас жүжигчдийн баг болон нээлтийн тов тодорхой болжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Анх 2018 онд нээлтээ хийсэн "A Quiet Place" нэртэй уран зөгнөлт аймшгийн киноны хоёрдугаар анги тун удахгүй буюу 2020 онд гарах гэж байгаа билээ. Тэгвэл тус киноны зураг авалтын хэсгээс авсан анхны зураг цахим ертөнцөд цацагдсан байна.

"A Quiet Place 2" киноны анхны зураг цацагдлаа (фото 1)

Эргэн сануулахад Жон Красинки (киноны найруулагчаар давхар ажилласан), Эмили Блант нарын тоглосон тус киноны нэгдүгээр ангид ер бусын сонсголоо ашиглан хүмүүсийг ангуучилдаг харь гарагийн мангасуудаас өөрсдийгөө хамгаалахын тулд ямар ч чимээ гаргалгүй амьдарч байгаа нэгэн гэр бүлийн тухай өгүүлдэг.

Одоогийн байдлаар шинэ ангид ямар үйл явдал гарах нь тодорхой болоогүй ч жүжигчин Эмили Блантаас гадна Киллиан Мерфи, Джимон Хонсу нар тоглох нь батлагдсан байгаа юм. Мөн Жон Красински шинэ ангийг найруулж, кино зохиолыг нь бичсэн байна.

"A Quiet Place 2" 2020 оны гуравдугаар сарын 20-нд кино театруудаар нээлтээ хийх болно.

цааш үзэх