Хайх

Адель Carpool Karaoke шоунд оролцлоо

Рэппер Адель

Text: Б.Амина


Жеймс Корден алдарт хөгжмийн уран бүтээлчдийг шоундаа урьж оролцуулан, хотоор машинтай явдаг хөгжөөнт нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Адель оролцжээ

CBS сувгийн Жеймс Кордены хөтлөдөг The Late Late Show-ны Carpool Karaoke буланд Адель оролцжээ. Лондонгийн гудамжаар машинд суун явахдаа Адель өөрийн хуучны хит дуунууд болон шинэ цомогтоо орсон дуунуудаасаа дууллаа. Хөтлөгч Жеймс Корден ч мөн муугүй дуучин гэдэг нь харагдах аж. Адель Spice Girls хамтлагийн Жерид их дуртай байсан талаараа ярин, хамтлагийн Wannabe дууг дуулахдаа хэрхэн бүжиглэн, Ники Минажийн Monster дууны үглэлтийг даган хийхдээ хэр зэрэг рэппер болохоо ч харууллаа. Тэд хамтдаа хэрхэн хөгжилдөж буйг бичлэгээс үзэцгээе.

цааш үзэх