Хайх

Адель Эллены шоунд оролцож, Грэммигийн үеэр гарсан алдааны тухай ярьлаа

Техникийн алдаа

Text: Б.Амина


2012 оноос хойш Грэммигийн тайзнаа гараагүй Адель энэ жил маш муу дуулсан гэх шүүмжлэлд өртсөн. Тэрбээр яагаад ийм зүйл болсон тухайгаа ярьлаа

Адель Грэммигийн тайзнаа All I Ask дуугаа дуулж байхад төгөлдөр хуур дээр байрлуулсан микрофон унаж, техникийн алдаа гарчээ. Энэ нь Аделийг багагүй эвгүй байдалд оруулсан бөгөөд тэрбээр Эллены шоунд оролцохдоо "Би дараагийн өдөр нь бүх л өдөржин уйлсан. Гэхдээ өөрийгөө шар айраг, бургерээр эрхлүүлсэн. Магадгүй бүх зүйл маш сайн болж дууссан бол би бас л уйлах байсан байх. Би байнга л уйлж байдаг" хэмээн хошигнож үзэгчдийг хөгжөөжээ. Ярилцлагын явцад Эллен Аделийг утасны автомат хариулагчинд дуу оруулж өгөхийг хүсэхэд тэрбээр татгалзалгүй Hello дууныхаа аянд оруулан дуулж өгсөн байна.

Мөн Адель Эллены шоуны тайзнаа All I Ask дуугаа дуулж үзэгчдийг баярлуулсан. Хөгжилтэй бичлэгүүдийг хамтдаа үзэцгээе. 

цааш үзэх