Хайх

Адольф Гитлерийн утас дуудлага худалдаагаар 243 мянган доллараар зарагдлаа

Адольф Гитлерийн утас дуудлага худалдаагаар 243 мянган доллараар зарагдлаа

Эхлэх үнэ нь 100 мянган доллар

Text: Бюро 24/7


Зураг:

Дэлхий даяар олон сая хүний амийг авсан бүх цаг үеийн хамгийн хөнөөлтэй зэвсэг 243 мянган доллар хүрчээ

Адольф Гитлерийн цэргүүддээ тушаал өгдөг байсан Siemens брэндийн улаан өнгөтэй утсыг зөвлөлтийн цэргүүд 1945 онд Берлиний хоргодох байрнаас олсон юм. Тэд энэхүү утсыг Их Британийн офицер Ральф Рэйэрт дамжуулан өгсөн бөгөөд түүний гэр бүл энэ олдворыг 70 гаруй жил хадгалжээ.

Өнгөрсөн ням гарагт энэхүү утас Alexander Historical Auctions дуудлага худалдаагаар 243 мянган доллараар зарагдсан байна. Гитлерийн энэ утасны эхлэх үнэ нь 100 мянган доллар байсан ба мэргэжилтнүүд 200-300 мянган долларын үнэ хүрнэ хэмээн тооцоолж байсан юм.

Дуудлага худалдааны компани энэ бүтээлийг "Дэлхий даяар олон сая хүний амийг авсан бүх цаг үеийн хамгийн хөнөөлтэй зэвсэг" хэмээн тодорхойлжээ.

Дашрамд дурдахад энэ дуудлага худалдаагаар Гитлерийн нохойны шаазан баримлыг 24,300 доллараар өөр нэгэн хүн худалдаж авсан байна.

цааш үзэх