Хайх

American Music Awards 2021: Ялагчид

American Music Awards 2021: Ялагчид

BTS, Оливия Родриго, Тейлор Свифт болон бусад

Text: Buro.Mongolia


Хэдхэн хормын өмнө Лос-Анжелес хотноо 49 дэх удаагийн American Music Awards шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. АНУ-ын поп соёлын гол үйл явдлуудын нэг гэгддэг энэхүү арга хэмжээг өнгөрсөн жил жүжигчин Таражи Хенсон хөтөлсөн бол энэ жилийн хүндэт үүргийг рэппер, дуучин Cardi B гүйцэтгэсэн билээ.

American Music Awards 2021: Ялагчид (фото 1)

Үдшийг Бруно Марс, Anderson .Paak нарын үүсгэн байгуулсан Silk Sonic хэмээх R&B дуо хамтлаг нээсэн бөгөөд BTS, Coldplay хамтлагууд “My Universe” дуэт дуугаа анх удаагаа тайзнаа хамтдаа толилуулсан нь яахын аргагүй ёслолын онцлох мөчүүдийн нэг байлаа. Түүнчлэн ёслолын тайзнаа Z үеийн төлөөлөл болсон дуучин Оливия Родриго “Traitor” дуугаараа AMA дебютээ хийж, Женнифер Лопес шинэ сингл болох “On My Way” дуугаа толилуулж, Chlöe хит дуу болсон “Have Mercy” бүтээлээ эгшиглүүлэхийн зэрэгцээ бүжиг дэглэж үзэгчдийг доргиосон юм.

American Music Awards 2021: Ялагчид (фото 2)

Энэ жилийн шилдэг уран бүтээлчээр BTS хамтлаг тодорсноор тэд AMA-ын түүхэн дэх уг шагналыг хүртсэн анхны Ази уран бүтээлчид болсон юм. Мөн BTS хамтлаг энэ жил нэр дэвшсэн бүх төрөлдөө ялалт байгуулжээ. Тодруулбал, тэд “Оны шилдэг уран бүтээлч”, “Оны шилдэг поп дуо/хамтлаг”, “Оны шилдэг поп дуу” (“Butter”) зэрэг төрлүүдэд ялалт байгуулсан байна.

American Music Awards 2021: Ялагчид (фото 3)

Харин оны шилдэг шинэ уран бүтээлчээр Оливия Родриго тодорсон юм. Мөн “Оны шилдэг поп эмэгтэй дуучин” төрөлд Тейлор Свифт тэргүүлсэн бөгөөд тэрээр мөн “evermore” цомгоороо “Оны шилдэг поп цомог” төрөлд ялалт байгуулжээ. “Оны шилдэг поп эрэгтэй дуучин” төрөлд Эд Ширан тодорсон байна.

American Music Awards 2021: Ялагчид (фото 4)

Шилдэг дуэт төрөлд Doja Cat болон SZA нарын хамтын бүтээл “Kiss Me More” шалгарсан юм. Дуучин Lil Nas X “MONTERO (Call Me By Your Name)” бүтээлээрээ шилдэг дууны клип шагналыг хүртсэн байна. "Оны шилдэг эрэгтэй хип хоп уран бүтээлчээр" дуучин Дрейк тодорсон бол "Оны шилдэг эмэгтэй хип хоп уран бүтээлчээр" дуучин Megan Thee Stallion шалгарчээ. Дуучин бүсгүй мөн “Body” бүтээлээрээ “Оны шилдэг дуу”, “Good News” цомгоороо “Оны шилдэг хип хоп цомог” төрөлд ялалт байгуулсан аж. Харин ёслолыг хөтөлсөн рэппер Cardi B “Up” бүтээлээрээ шилдэг хип хоп дууны төрөлд шалгарсан байна. “Оны шилдэг эрэгтэй R&B уран бүтээлч” төрөлд дуучин The Weeknd тодорчээ. Дуучин Doja Cat шилдэг эмэгтэй R&B уран бүтээлчээр шалгарч, түүний “Planet Her” цомог шилдэг R&B цомгийн төрөлд ялалт байгуулсан байна. Эцэст нь Silk Sonic дуо хамтлаг “Leave the Door Open” бүтээлээрээ “Оны шилдэг R&B дуу” төрөлд тэргүүлсэн юм.

American Music Awards 2021: Ялагчид (фото 5)
American Music Awards 2021: Ялагчид (фото 6)
American Music Awards 2021: Ялагчид (фото 7)
American Music Awards 2021: Ялагчид (фото 8)
American Music Awards 2021: Ялагчид (фото 9)
American Music Awards 2021: Ялагчид (фото 10)
American Music Awards 2021: Ялагчид (фото 11)
American Music Awards 2021: Ялагчид (фото 12)
American Music Awards 2021: Ялагчид (фото 13)
American Music Awards 2021: Ялагчид (фото 14)
American Music Awards 2021: Ялагчид (фото 15)
American Music Awards 2021: Ялагчид (фото 16)
American Music Awards 2021: Ялагчид (фото 17)
American Music Awards 2021: Ялагчид (фото 18)
American Music Awards 2021: Ялагчид (фото 19)
American Music Awards 2021: Ялагчид (фото 20)
American Music Awards 2021: Ялагчид (фото 21)
American Music Awards 2021: Ялагчид (фото 22)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх