Хайх

Аниш Капур дэлхий дээрх хамгийн хар пигментийн эзэмшигч боллоо

Аниш Капур дэлхий дээрх хамгийн хар пигментийн эзэмшигч боллоо

Тас хар

Text: Б.Амина


Зураг:

Их Британийн Surrey NanoSystems компани зураач, уран барималч Аниш Капурт дэлхийн хамгийн хар пигментийг бий болгох Vantablack бодисыг эзэмших эрхийг олгожээ

Surrey NanoSystems компани дэлхий дээрх хамгийн хар өнгөтэй пигмент үүсгэж болох Vantablack гэх нэртэй бодис боловсруулжээ. Нүүрс өөртөө гэрлийн тусгалын 96 хувийг шингээдэг бол Vantablack үүнээс хэдэн хувь илүү буюу 99,96 хувийг шингээдэг байна. Энэхүү пигментын дээжийг одоо Лондонгийн шинжлэх ухааны музейд үзэж болох юм.

Тас хар пигментыг зөвхөн Аниш Капур уран бүтээлдээ хэрэглэх эрхтэй байгааг зарим уран бүтээлчид шүүмжиллээ. Тэдний үзэж буйгаар бүх уран бүтээлчид үүнийг ашиглах эрхтэй бөгөөд зөвхөн нэг хүнд л эрхийг олгосон нь буруу зүйл гэж үзэж байна.

Аниш Капур дэлхий дээрх хамгийн хар пигментийн эзэмшигч боллоо (фото 1)

 

цааш үзэх