Хайх

Анжелина Жоли Трампын хоригийг эсэргүүцлээ

Анжелина Жоли Трампын хоригийг эсэргүүцлээ

New York Times сонинд илгээсэн захидалдаа

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Анжелина Жоли Дональд Трампын лалын шашинтай улсуудын эсрэг гаргасан цагаачлалын хоригийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. "Цагаачлалын бодлого айдас биш баримтан дээр тулгуурласан байх ёстой" гэж жүжигчин, НҮБ-ын сайн санааны элч Анжелина Жоли New York Times сонинд бичсэн захидалдаа дурдсан байна.

"Манай улс түүхэндээ хамгийн эмзэг хүмүүст үргэлж хамгаалалт өгдөг байсан гэдгээр би үргэлж бахархдаг. Үндэс угсаа, газар зүйн байршил, соёл, шашин шүтлэгээс үл хамааран хүний эрхийн төлөө Америкчууд цусаа урсгасан" гэж Жоли захидалдаа бичсэн юм. Тэрээр дэлхийн өөр, өөр өнцөгт төрсөн зургаан хүүхдийн ээж бас АНУ-ын иргэний хувьд тэдний аюулгүй байдлыг хүсч байгаа. Гэхдээ хоргодох газар эрсэн дүрвэгсдийн хүүхдүүд ч Америкаас тусламж авах боломжтой байгаасай гэж тэр бодож буйгаа илэрхийлжээ. 

Анжелина Жоли "Айдаст тулгуурлан хөдлөх нь зөв арга зам биш. Сул дорой хүмүүсийг бай болгох нь хүч чадлыг харуулахгүй" гэж захиагаа төгсгөсөн байна.

цааш үзэх