Хайх

Apple TV+ стриминг тавцан бүтээлүүдээ кино театруудаар гаргана

Apple TV+ стриминг тавцан бүтээлүүдээ кино театруудаар гаргана

Кино наадмуудад өрсөлдөхийн тулд

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple компани өөрсдийн бүтээсэн кинонуудыг Apple TV+ стриминг тавцанд байршуулахын өмнө энгийн кино театруудаар гаргахаар болжээ. Тэд кино наадмуудад өрсөлдөхийн тулд энэхүү шийдвэрийг гаргаж байгаа гэдгийг Variety мэдэгдлээ.

Тодруулбал Америкийн кино урлагийн академийн дүрмээр тухайн бүтээл зөвхөн кино театруудад хамгийн багадаа долоо хоногийн турш, өдөрт гурван удаа гарсан тохиолдолд л Оскарын шагналд нэр дэвших эрхтэй байдаг байна.

Apple TV+ стриминг тавцан 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийх болно. Хэрэглэгчид сарын 4,99 ам.доллар төлөн Apple-ын бүтээсэн кино ба цувралуудыг үзэх боломжтой бөгөөд жишээ нь бид эхний ээлжид алдарт найруулагч М.Найт Шьямаланы "Servant", Женнифер Энистон, Риз Уидерспун нарын тоглосон "The Morning Show", Жейсон Момоагийн "See" зэрэг бүтээлүүдийг үзэж болох юм.

цааш үзэх