Хайх

Араатан төрхтэй Жаред Лето: “Morbius” киноны анхны зураг цацагдлаа

Араатан төрхтэй Жаред Лето: “Morbius” киноны анхны зураг цацагдлаа

Энэ онд нээлтээ хийнэ

Text: Buro.Mongolia


"Хүн аалз"-ын дайснуудын нэг болох Морбиусын түүхийг өгүүлэх "Morbius" киноны анхны зураг цацагдлаа. Амьд цус сорогч хочит Морбиусын дүрийг Оскарын шагналт жүжигчин Жаред Лето бүтээсэн бөгөөд цацагдсан зургаас түүний араатан төрхдөө хувирсан байдлыг харах боломжтой.

Одоогоор киноны анхны зургийг харсан интернет хэрэглэгчид "Тэсэн ядан хүлээж байна", "Sony үнэхээр гайхалтай зүйлийг бэлджээ" гэх мэт эерэг сэтгэгдлүүд хуваалцсаар байна.

Араатан төрхтэй Жаред Лето: “Morbius” киноны анхны зураг цацагдлаа (фото 1)

Цус сорогч Морбиус нь 1971 онд зохиолч Рой Томас, зураач Гил Кейн нарын бүтээсэн дүр бөгөөд "The Amazing Spider-Man" комик цувралын 101 дүгээр дугаарт анх гарч байжээ. Marvel Comics-ийн зохиолд эрдэмтэн Морбиус цусны өвчнөө эмчлэх явцдаа алдаа гаргасны улмаас хорон санаат цус сорогч болон хувирч, Хүн-Аалзтай дайтдаг тухай өгүүлдэг юм.

Sony компанийн мэдээллэж буйгаар Морбиусын тухай кино 2020 оны долоодугаар сарын 31-нд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байна.

цааш үзэх