Хайх

Барби хүүхэлдэйн түүх бүрэн хэмжээний кино болж гарна

Барби хүүхэлдэйн түүх бүрэн хэмжээний кино болж гарна

Барбигийн дүрийг Марго Робби бүтээнэ

Text: Buro.Mongolia


Америкийн тоглоом үйлдвэрлэлийн Mattel, Inc. компанийн бүтээл Барбиг мэдэхгүй хүн байхгүй гэхэд болох биз ээ. 1959 онд анх танилцуулагдсан энэхүү хүүхэлдэй дэлхий даяар хэдэн зуун сая эмэгтэйчүүдийн хүүхэд насны дурсамжийн нэг хэсэг болсон билээ. Тэгвэл саяхан Лас Вегаст болж өнгөрсөн CinemaCon арга хэмжээний үеэр Warner Bros. кино компани уг хүүхэлдэйн түүхээр кино хийж байгаа тухайгаа зарлалаа.

Харли Квинний дүрээрээ олонд танигдсан, австралийн жүжигчин Марго Робби Барбигийн дүрийг бүтээж мөн давхар продюссераар ажиллаж байгаа бол найз залуу Кений дүрд Райан Гослинг, найруулагчаар Грета Гервиг ажилласан байна.

“Barbie” кино нь 2023 оны хамгийн өндөр хүлээлт үүсгээд буй нэрт найруулагч Кристофер Ноланы нүсэр бүтээл “Oppenheimer”-тай өрсөлдөхийн тулд ижил өдөр буюу долоодугаар сарын 21-ний өдөр кино театруудад нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх