Хайх

Баз Лурман Михаил Булгаковын алдарт \"Мастер Маргарита хоёр\" романаар кино хийнэ

Баз Лурман Михаил Булгаковын алдарт "Мастер Маргарита хоёр" романаар кино хийнэ

Алдарт кино найруулагчийн дараагийн төсөл тодорхой боллоо

Text: Buro.Mongolia


Зураг:

Кино найруулагч Баз Лурман яг одоо рок-н-роллын хаан Элвис Преслигийн амьдралаас сэдэвлэсэн намтарчилсан кино хийж байгаа билээ. Тэгвэл түүний дараагийн төсөл Оросын алдарт зохиолч Михаил Булгаковын "Мастер Маргарита хоёр" романаас сэдэвлэсэн дэлгэцийн бүтээл болох нь албан ёсоор тодорхой боллоо.

"Би 'Мастер Маргарита хоёр' сод бүтээлийг 20 жилийн турш биширч байгаа бөгөөд бүр эртнээс л энэхүү хосгүй номыг дэлгэцийн бүтээл болгох эрхийг авахыг мөрөөдөж ирсэн. Энэхүү хувьсгал хийсэн бүтээлийг дэлгэцэд амилуулах боломж надад олдсонд үнэхээр их сэтгэл догдолж байна" хэмээн Баз Лурман Deadline сэтгүүлд хуваалцжээ.

Сонирхуулахад Австралийн алдарт кино найруулагч Баз Лурман "Moulin Rouge!", "Romeo + Juliet", "The Great Gatsby" зэрэг кинонуудыг бүтээж байсан юм.

цааш үзэх