Хайх

Бейонсе Санта Клаусын хувцастай бүжиглэлээ

Бейонсе Санта Клаусын хувцастай бүжиглэлээ

Дуучин бүсгүй Instagram хуудсаараа дамжуулан гурван төрлийн мэндчилгээ дэвшүүллээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Зул сарын баяраар дуучин Бейонсегийн албан ёсны Instagram хуудаст гурван шинэ видео нийтлэгдсэн байна. Эхний видеонд Санта Клаусын костюм өмсөж хүүхэлдэйн баатар болон хувирсан Бейонсе, ууттай бэлэг барин Рудольф буга дээр суун давхиж байгаа харагдана. Харин хоёр дах видеонд тэрээр буганы костюм өмссөн байгаа бол сүүлийн видеонд Бейонсе Санта Клаусын хувцастай бүжиглэнэ.

Дуучин бүсгүй эдгээр бичлэгүүдээ ямар нэг тайлбаргүй нийтэлсэн ба түүний буга болон хувирсан видеог одоогийн байдлаар нийт дөрвөн сая удаа үзсэн байгаа юм.

Эргэн сануулахад Forbes сэтгүүлээс гаргасан рейтингийн дүнгээр Бейонсе энэ оны хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучин болсон юм. Дэлхийн бүх уран бүтээлчдээс Бейонсегийн орлогыг зөвхөн P.Diddy л давж гарсан байгаа.

 

 

 

 

 

 

 

 

цааш үзэх