Хайх

Black Lives Matter хөдөлгөөнийг дэмжсэн кино ба цувралуудыг Netflix-ээр үзэж болно

Black Lives Matter хөдөлгөөнийг дэмжсэн кино ба цувралуудыг Netflix-ээр үзэж болно

Ава Дюверней, Барри Женкинс, Спайк Ли нарын бүтээлүүд

Text: Buro.Mongolia


Зураг:

Netflix стриминг тавцан арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг Black Lives Matter хөдөлгөөнийг дэмжсэн кино ба цувралуудыг багцлан хүргэхээр болжээ. Энэхүү жагсаалтад кино найруулагч Ава Дювернейн "13TH", "When They See Us", Кэри Маллиган болон Жейсон Кларк нарын тоглосон "Mudbound", "Orange Is The New Black" цуврал, "Dear White People" цуврал, Оскарын шагналт Барри Женкинсийн "Moonlight" болон бусад олон бүтээлүүд багтжээ.

Мөн маргаашаас эхлэн алдарт кино найруулагч Спайк Лигийн "Da 5 Bloods" кино тавигдах болно.

"Бид Black Lives Matter гэж хэлэхдээ өнгөт арьст хүмүүсийн түүх ч чухал гэсэн утгыг агуулж байгаа. Жинхэнэ утгаараа системчилсэн өөрчлөлтөд хүрэхэд бидэнд цаг хугацаа шаардагдана гэдгийг ойлгож байгаа ч бид өнгөт арьст хүмүүсийн хүчирхэг, адармаатай түүхүүдийг танилцуулан өөрчлөлтийг эхлүүлж байна" гэж Netflix-ийн Twitter хуудаст бичжээ.

цааш үзэх