Хайх

Боб Дилан эртний сүмийн барилгад виски нэрнэ

Боб Дилан эртний сүмийн барилгад виски нэрнэ

Бараг л диваажингийн хаалганы дэргэд

Text: Buro.Mongolia


Фолк дуучин, вискиний үйлдвэр ба эртний сүм. Боб Диланы дууны шүлэг шиг сонсогдохгүй байна гэж үү? Домогт уран бүтээлч Боб Диланы өнгөрсөн жил үүсгэн байгуулсан "Heavens Door Spirits" вискиний брэнд Нэшвилл дахь эртний сүмийн барилгад урлаг болон вискиг нэгтгэсэн асар том төв байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа өчигдөр зарлалаа.

Өдгөө 160 жилийн настай энэхүү сүмийн барилгад ресторан, вискиний төв, 360 хүний багтаамжтай концертын танхим болон Боб Диланы өөрийн гараар урласан уран баримал болон уран зургуудыг багтах болно. Энэхүү төв нь 2020 оны намар үүд хаалгаа нээхээр төлөвлөгдсөн байна. 

Боб Дилан эртний сүмийн барилгад виски нэрнэ (фото 1)

Сонирхуулахад бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэгт зүй ёсоор тооцогдож, 2016 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн Боб Дилан дуу хөгжим төдийгүй дүрслэх урлагийн ертөнцөд ч өөрийн гэсэн ул мөрийг үлдээж ирсэн юм. Тэрбээр 1960-аад оноос уран зураг зурж эхэлсэн бол сүүлийн жилүүдэд авьяаслаг уран барималч болохоо харуулж байгаа билээ. Жишээлбэл Дилан 2016 онд MGM National Harbor казинод зориулан 7,9 м х 4,5 м хэмжээтэй төмөр хаалга бүхий уран баримлыг урлаж өгсөн байдаг.

Боб Дилан эртний сүмийн барилгад виски нэрнэ (фото 2)

цааш үзэх