Хайх

“Breaking Bad” цувралын бүрэн хэмжээний кино гарна

“Breaking Bad” цувралын бүрэн хэмжээний кино гарна

Нийт хоёр цаг үргэлжилнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Хорт хавдартай химийн багш метамфетамины наймаачин болж байгаа тухай гардаг алдарт "Breaking Bad" цувралыг бүтээсэн Винс Гиллиган тус цувралын спин-офф киног бүтээхээр болсныг The Hollywood Reporter мэдэгдлээ.

Энэхүү төсөл нь одоогоор Greenbrier гэх нэрийг аваад байна. Нийт хоёр цаг үргэлжлэх киноны үйл явдалд нэгэн хулгайлагдсан хүн эрх чөлөөгөө олж авахаар тэмцэж байгаа тухай өгүүлэх юм. Харин төслийн зураг авалт энэ сард Нью-Мексикод эхлэхээр болжээ. Одоогийн байдлаар жүжигчдийн бүрэлдэхүүн, нээлтийн тов болон бусад деталиудыг нууцалж байна.

Эргэн сануулахад анх 2008-2013 оны хооронд дэлгэцнээ гарсан "Breaking Bad" цуврал нь Emmy, Алтан Бөмбөрцөг зэрэг наадмуудаас асар олон шагнал хүртэж, гол дүрийн жүжигчид болох Брайан Крэнстон, Аарон Пол нарыг супер одууд болгосон юм. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх