Хайх

Брэд Питтийн ирээдүйн төслүүд: Онцлох гурван кино

Брэд Питтийн ирээдүйн төслүүд: Онцлох гурван кино

Зомбинуудын дайралт, шинжлэх ухааны уран зөгнөл ба Тарантиногийн шинэ бүтээл

Text: Buro.Mongolia


Зураг:

Холливүүдийн жүжигчин Брэд Питт 55 нас хүрлээ! Түүний жүжигчний карьер анх 31 жилийн өмнө эхэлсэн бөгөөд энэ хугацаанд тэрбээр Алтан Бөмбөрцөг, Эмми, Оскар (продюсерын хувиар) гээд тоолж баршгүй олон нэр хүндтэй шагналыг хүртсэн билээ. Бюро түүний төрсөн өдрийг тохиолдуулан алдарт жүжигчний тоглосон ирээдүйд гарах гурван төслийг танилцуулж байна.

Ad Astra

Брэд Питтийн ирээдүйн төслүүд: Онцлох гурван кино (фото 1)

"Lovers", "The Lost City of Z" зэрэг кинонуудаараа олонд танигдсан найруулагч Жеймс Грэйн бүтээсэн шинжлэх ухааны уран зөгнөлт утга уянгын кино. Үйл явдалд сансрын инженер (Питт) Дэлхийгээс өөр гараг дээр амьдрал эрэлхийлэхээр одсон эцгээ (Томми Ли Жонс) хайн Далайн Ван гараг руу нисдэг.

Хэзээ: 2019 оны тавдугаар сарын 24

Once Upon a Time in Hollywood 

Брэд Питтийн ирээдүйн төслүүд: Онцлох гурван кино (фото 2)

Домогт найруулагч Квентин Тарантиногийн бүтээсэн ес дэх кино. Тус кинонд Брэд Питт телевизийн шоуны жүжигчний (ДиКаприо) орлон тоглогчийн дүрийг бүтээдэг. Үйл явдал түүний хөрш Шэрон Тэйт гэх алдартай бүсгүй цуврал алуурчин Чарльз Мэнсон ба түүний хамсаатнуудад хөнөөгдсөнөөр эхэлнэ. Брэд Питт, Леонардо ДиКаприо нараас гадна энэхүү кинонд Марго Робби, Аль Паччино, Дакота Фэннинг, Люк Перри болон бусад олон алдартай жүжигчид тоглосон байна.

Хэзээ: 2019 оны наймдугаар сарын 9

World War Z 2

2013 онд Марк Фостерын найруулсан зомбины тухай томоохон киног Брэд Питтийн эзэмшдэг Plan B компани бүтээж, бокс оффисоос нийт 540 сая ам.доллар олж байсан билээ . Питт мөн гол дүрд нь тоглосон гэдгийг та бүхэн санаж байгаа биз ээ. Сайхан мэдээ дуулгахад киноны хоёрдугаар ангид тэрээр эргэн ирэхээр болсон бол энэ удаад найруулагчаар домогт Дэвид Финчер ажиллахаар болжээ.

Хэзээ: Одоогоор нээлтийн тов тодорхойгүй

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх