Хайх

Кристиан Бэйл Ferrari-гийн үүсгэн байгуулагчийн дүрээс татгалзжээ

Кристиан Бэйл Ferrari-гийн үүсгэн байгуулагчийн дүрээс татгалзжээ

Эрүүл мэндийн асуудал

Text: Б.Амина


Зураг:

Найруулагч Майкл Манн богино хугацааны дотор хэцүү асуудал шийдэх хэрэг гарлаа. Тэрбээр өөрийн Enzo Ferrari кинонд гол дүрийн шинэ жүжигчин олох хэрэгтэй болжээ

Энцо Ферраригийн тухай өгүүлэх шинэхэн киноны зураг авалт 2016 оны хавар эхлэхээр төлөвлөгдсөн байсан юм. Харин одоо найруулагч Майкл Маннд гол дүрийн жүжигчин Кристиан Бэйлийг орлох жүжигчинг яаралтай олох хэрэгтэй хүндхэн асуудал гарлаа. Кристиан Бэйл кино зураг авалтынхаа бэлтгэлд эрчимтэй орсон байсан ч Variety-д бичсэнээр киноны шаардлагад нийцүүлсэн биеийн жинтэй болох нь түүний эрүүл мэндэд эрсдэл дагуулсан байх магадлалтай хэмээжээ. Дашрамд дурдахад Бэйл өмнө нь The Machinist кинонд тоглохын тулд 55 кг жин хассан бол үүнээс жилийн дараа Кристофер Ноланы Batman Begins кинонд тоглохын тулд 30 кг жин нэмж байжээ.

цааш үзэх