Хайх

Дэлхийн хамгийн шилдэг селфийг Saatchi Gallery тодрууллаа

Дэлхийн хамгийн шилдэг селфийг Saatchi Gallery тодрууллаа

Юрген Теллер, Трейси Эмин нар шүүжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Лондон хотын орчин үеийн урлагийн Saatchi Gallery гуравдугаар сарын 31-нд "From Selfie to Self-Expression" буюу "Селфи бол өөрийгөө илэрхийлэх арга" гэсэн сэдэвтэй анхны селфи үзэсгэлэнгээ нээсэн байна.

Saatchi Gallery нэгдүгээр сарын 23-аас гуравдугаар сарын 12 хүртэл хамгийн шилдэг селфи тодруулах зорилготой нээлттэй тэмцээн зарлажээ. Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд зурагчин Юрген Теллер, Английн зураач Трейси Эмин болон бусад орчин үеийн урлагийн төлөөлөгчид орсон байна. Тэд нийт 8,000 гаруй оролцогчдоос сонгон шалгаруулалт хийсэн бөгөөд тэмцээний ялагчдын бүтээлүүд үзэсгэлэнд тавигдсан байгаа.

Үүнээс гадна, уг үзэсгэлэнд Рембрандт, Ван Гог, Трейси Эмин, Веласкес зэрэг алдартай уран бүтээлчдийн хөрөг, Барак Обама, Бенедикт Камбербэтч зэрэг алдартнуудын зураг багтжээ.

"Селфи бол орчин үеийн соёл дижитал технологийн эрин үед шилжсэнийг илэрхийлдэг. Энэхүү үзэсгэлэн селфи зургийн түүх ба бүтээлч бололцоог харуулна" гэж галерейн захирал Найжел Хёрст ярьсан байна.

Дэлхийн хамгийн шилдэг селфийг Saatchi Gallery тодрууллаа (фото 1)Дэлхийн хамгийн шилдэг селфийг Saatchi Gallery тодрууллаа (фото 2)Дэлхийн хамгийн шилдэг селфийг Saatchi Gallery тодрууллаа (фото 3)Дэлхийн хамгийн шилдэг селфийг Saatchi Gallery тодрууллаа (фото 4)Дэлхийн хамгийн шилдэг селфийг Saatchi Gallery тодрууллаа (фото 5)

цааш үзэх