Хайх

Дэвид Линч кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Оскарын шагнал хүртлээ

Дэвид Линч кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Оскарын шагнал хүртлээ

Алдарт "Twin Peaks"-ийн найруулагч шагналаа хүртэхдээ цөөн үг хэлж гайхшруулав

Text: Бюро 24/7


Зураг:

Найруулагч Дэвид Линч кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Америкийн кино академийн хүндэт шагналыг хүртжээ. Өчигдөр Лос-Анжелес хотод зохион байгуулагдсан Governers Awards ёслолын үеэр алдарт кино найруулагч шагналаа өөрийн биеэр гардан авсан бөгөөд тэрээр тайзан дээр гаран ердөө 20 секунд үргэлжлэх цөөн үг хэлж олон нийтийг гайхшруулсан юм. Тэрбээр "Америкийн кино академид болон энэ бүх хугацааны туршид надад тусалж байсан бүх хүмүүст баярлалаа. Бусад шагнал хүртсэн хүмүүст баяр хүргэе. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй" хэмээн хэлжээ. Мөн Линч гартаа барьсан Оскарын шагнал руугаа харан "Чи их сонирхолтой царайтай юм" гэж нэмж хэлэн хүмүүсийг хөгжөөгөөд авсан байна.

Энэхүү шагнал нь Дэвид Линчийн хүртсэн анхны Оскарын шагнал юм. Тэрбээр карьерынхаа туршид "The Elephant Man", "Blue Velvet", "Mulholland Drive" гэх бүтээлүүдээрээ "шилдэг найруулагч", "шилдэг сэдэвлэсэн кино зохиол" төрөлд нийт дөрвөн удаа Оскарын шагналд нэр дэвшиж байсан ч нэг ч удаа ялалт байгуулж байгаагүй билээ.

Энэ үдэш Дэвид Линчээс гадна жүжигчин Уэс Стьюди, Италийн кино найруулагч Лина Вертмуллер, жүжигчин Жина Дэвис нар Америкийн кино академийн хүндэт шагналыг хүртсэн байна.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх