Хайх

Disney кино компани "Аладдин" киноны үргэлжлэл дээр ажиллаж байна

Дахин кино найруулагч Гай Ричи ажиллана

Text: Buro.Mongolia


Disney кино компани 2019 онд нээлтээ хийсэн "Аладдин" киноны үргэлжлэл дээр ажиллаж байна. Энэ удаад найруулагчийн суудлыг мөн л Гай Ричи эзлэхээр болсон бол кино зохиолыг Оскарын шагналд нэр дэвшиж байсан Жон Гэйтинс (Flight, Real Steel) ба Андреа Берлофф (Straight Outta Compton, The Kitchen) нар бичихээр болжээ.

Кинонд Мена Массуд, Наоми Скотт, Уилл Смит нар Аладдин, Жасмин гүнж ба Жинний дүрд эргэн ирнэ гэсэн хүлээлттэй байгаа ч одоогоор жүжигчид гэрээгээ байгуулаагүй байгаа юм.

1992 онд бүтээгдсэн ижил нэртэй хүүхэлдэйн киноноос сэдэвлэгдсэн "Аладдин" кино өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийж, дэлхийн кино театруудаас 1 тэрбум гаруй ам.долларын орлого олсон юм.

Дашрамд дурдахад Disney кино компани мөн "Captain Marvel" киноны үргэлжлэлийг бүтээж байгаа гэдгээ мэдэгджээ. Оскарын шагналт жүжигчин Бри Ларсоны тоглосон супер баатартай кино 2022 онд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

цааш үзэх