Хайх

Дижитал урлагийн teamLab Borderless музей хамгийн олон үзэгчтэй урлагийн музейгээр тодорлоо

Дижитал урлагийн teamLab Borderless музей хамгийн олон үзэгчтэй урлагийн музейгээр тодорлоо

Нэг жилийн хугацаанд 2.3 сая үзэгч хүлээж авчээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Токио хотын teamLab Borderless дижитал урлагийн музей дэлхийн хамгийн олон үзэгчтэй уран бүтээлчийн музейгээр тодорлоо. teamLab уран бүтээлийн нэгдлийн үүсгэн байгуулсан, дэлхийн анхны дижитал урлагийн музей гэх тодотголтой Borderless музей нь ердөө нэг жилийн өмнө үүсгэн байгуулагдсан билээ.

Artnet News сэтгүүлийн мэдээлэлж буйгаар Borderless музей өнгөрсөн нэг жилийн хугацаанд 160 орны 2.3 сая үзэгч хүлээж авсан байна. Харин музейн хоёр дахь салбар болох teamLab Planets нь музей нь 1.2 сая үзэгч хүлээн авчээ. Сонирхуулахад 2018 оны хамгийн олон үзэгчтэй уран бүтээлчийн музейгээр 2.1 сая үзэгч хүлээж авсан Ван Гогийн музей бичигдсэн байна.

teamLab урлагийн нэгдэл нь 2001 онд анх үүсгэн байгуулагдсан ба математикч, зураач, программист, график дизайнер, архитекторуудаас бүрдсэн баг олон нийтэд дижитал урлагийн гайхамшгийг мэдрүүлэх зорилго тээн ажилладаг байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх