Хайх

DJ Билигүүдэй \"Amsterdam Dance Event\" олон улсын электроник хөгжмийн наадамд оролцоно

DJ Билигүүдэй "Amsterdam Dance Event" олон улсын электроник хөгжмийн наадамд оролцоно

"Amsterdam Dance Event-2019" наадамд уран бүтээлээ толилуулна

Text: Buro.Mongolia


Электроник хөгжмийн The Majesty лeйбл дэлхийн нэр хүндтэй электроник хөгжмийн наадмын нэг болох "ADE" буюу "Amsterdam Dance Event-2019" наадамд өөрсдийн арга хэмжээгээ толилуулахаар болжээ.

Сонирхуулахад энэхүү хөгжмийн наадам нь 1996 оноос эхлэн "Amsterdam Dance Event" сангаас байгуулагдаж ирсэн бөгөөд дэлхийн голлох электроник хөгжмийн арга хэмжээний нэгээр нэрлэгддэг байгаа. ADE арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрийн 2000 гаруй DJ, продюсер, уран бүтээлчид хүрэлцэн ирж, таван өдрийн турш 115 лоунж болон томоохон клубт уригдан өөрсдийн уран бүтээлийг толилуулан, электроник хөгжмийн ирээдүйн чиг хандлага, хөгжлийн талаар чуулан хуралддаг юм.

Аравдугаар сарын 16-20 хооронд зохион байгуулагдах наадмын эхний өдөр The Majesty лeйблийн үүсгэн байгуулагч Энх-Амгалан болон DJ Билигүүдэй нар Амстердам хотын Redlight гудамжны "50 герц" клубт өөрсдийн арга хэмжээгээ зохион байгуулах болно. Тус арга хэмжээнд Голланд улсын DJ, продюсер Дэвид Лис болон Улаанбаатар хотын техно хөгжим сонирхогч залуусын дунд хэдийнээ танил болсон Хятадын электроник хөгжмийн гол нүүр царай болох BB Deng, Mickey Zhang нар урилгаар тоглохоор болжээ.

Хэрэв уншигч та тухайн үед Амстердам болон Европоор аялан явж таарвал The Majesty лейблийн эвэнтийг зорин очоорой.

 

цааш үзэх