Хайх

Дуучин Бейонсегийн найман настай охин BET 2020 шагнал гардуулах ёслолд нэр дэвшлээ

Дуучин Бейонсегийн найман настай охин BET 2020 шагнал гардуулах ёслолд нэр дэвшлээ

Өмнө нь энэ шагналыг Бейонсе болон Соланж нар хүртэж байжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Бейонсе болон Jay-Z нарын найман настай охин Блю Айви Картер BET Awards 2020 шагнал гардуулах ёслолд "Brown Skin Girl" дуугаараа нэр дэвшлээ. Энэхүү дуу нь "Араатны хаан арслан" кинонд зориулсан "The Lion King: The Gift" нэртэй цомогт орсон юм. Мөн уг дуу нь 2019 оны Billboard Hot 100 рейтингэд багтаж байсан билээ.

BET нь неосоул ба R&B жанрын уран бүтээлчдийн амжилтыг онцолдог шагнал гардуулах ёслол юм. 2016 онд дуучин Бейонсе "Formation" цомгоороо тус наадмаас шагнал хүртэж байсан бол үүнээс нэг жилийн дараа түүний дүү дуучин Соланж "Cranes in the Sky" бүтээлээрээ ялалт байгуулж байсан билээ.

цааш үзэх