Хайх

Дуучин Эд Ширан уран бүтээлийн завсарлага авна

Дуучин Эд Ширан уран бүтээлийн завсарлага авна

Тэрээр чөлөөт цагаараа аялж, ном унших төлөвлөгөөтэй байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн алдарт дуучин Эд Ширан уран бүтээлийн завсарлага авахаар шийдсэнээ албан ёсны Instagram хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

"Divide цомог болон аялан тоглолт миний амьдралыг маш олон талаар өөрчилсөн. Гэхдээ энэ бүхэн дууссан тул одоо цааш явж дэлхийг үзэх цаг ирлээ. Би 2017 оноос эхлэн зогсолтгүй ажилласан учраас одоо зүгээр л аялж, уншиж, бичихийн тулд завсарлага авахаар шийдлээ. Мөн би эргэн иртлээ олон нийтийн сүлжээнээс татгалзах болно. Цаг нь болохоор би шинэ хөгжимтэй эргэн ирэхээ амлаж байна" хэмээн Эд Ширан бичжээ.

Сонирхуулахад Эд Ширан одоогоос дөрвөн жилийн өмнө яг ийм завсарлага авч байсан билээ.

 

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх