Хайх

Эллен ДеЖенерес Аделийн Hello дууг хошигносон видео хийжээ

Эллен ДеЖенерес Аделийн Hello дууг хошигносон видео хийжээ

Сайн уу, Адель?

Text: Б.Амина


Аделийн Hello дуу гарснаас хойш цахим хуудсуудаар хошин болгосон олон хувилбар гараад байна

Эллен ч мөн хошин шогийн мэдрэмжээ харуулахаар шийджээ. Тэрээр нэвтрүүлгийнхээ үеэр Адель, Дрейк болон Лайнел Ричигийн дуунуудын утсаар ярьж буй хэсгийг авч эвлүүлсэн байна. Эллен бичлэгээ үзүүлэхийн өмнө "Адель бид хоёр сайн найзууд. Түүний шинэ дуу бидний утсаар ярьсан ярианаас сэдэвлэгдэн гарсныг хүмүүс мэдэхгүй л болов уу" хэмээн үзэгчдийг хөгжөөсөн байна.

Дашрамд дурдахад олон нийт Аделийн шинэ бүтээлийг Лайнел Ричигийн 1984 онд гарсан ижил нэртэй дуутай төстэй болсон гэж үзэж байгаа юм. Мөн Дрейкийн Hotline Bling дууны клип гарсан даруйдаа этгээд бүжгээрээ цахим ертөнцийг шуугиулаад амжсан билээ. Тэдний утасны яриаг хамтдаа сонсоцгооё. 

цааш үзэх