Хайх

Эми Уайнхаусын буяны сан боловсролын хөтөлбөрт мансууруулах бодистой тэмцэх хичээл орууллаа

Эми Уайнхаусын буяны сан боловсролын хөтөлбөрт мансууруулах бодистой тэмцэх хичээл орууллаа

Боловсролын хөтөлбөр

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Эмгэнэлтэйгээр амиа алдсан английн дуучин бүсгүйн нэрэмжит буяны сан мансууруулах бодис болон согтууруулах ундаатай хэрхэн тэмцэх талаар заах хичээлийг сургуулиудын хөтөлбөрт оруулж байна

Дуучны үхлийн дараахан, 2011 оны 9 дүгээр сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн Эми Уайнхаус буяны сан нь английн өсвөр насны хүүхдүүдэд муу зуршлын хор уршгийн талаар мэдээлэл өгөхийг зорьж байна. Дуучны эцэг эх энэхүү санг санаачлан байгуулсан билээ. Саяхан Эмигийн гэр бүл болон хэдэн сайн дурын ажилтнууд нэгдэж английн 11 бүс нутгийн сургуулиудад тусгай хөтөлбөр эхлүүлэхээр болсон. Хөтөлбөрт өмнө нь архичин болон мансуурах донтой байсан хүмүүс муу зуршлын хор уршгийн талаар сурагчдад ярьж өгөх юм. Энэ төсөлд зориулж Английн Засгийн газар 4,3 сая фунт стерлингийн санхүүжилт олгохоор болжээ.

DrugScope судалгааны байгууллагын мэдэгдэж буйгаар Англид өнөөдөр ойролцоогоор 250,000 хүн тогтмол хар тамхи хэрэглэдэг байна.

 

цааш үзэх